Мэдээ, Онцлох|(2018-06-18 11:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Устай нөхөрлөвөл урт насална

Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. 570 тамирчин оролцуулсан судалгааны дүнгээр усанд сэлэлтийн (холын зайн) тамирчдын 98 хувь, цанын спортоор хичээллэгсдийн 81 хувь (холын зайн), гүйлтийн тамирчдын 69 хувь (холын зайн) нь эрүүл болох нь тогтоогджээ.

Түүнчлэн бэртэл гэмтэл авах нь бага, эрүүл мэндэд тустайгаараа усан спорт тэргүүлсэн байна. Хүн усанд сэлээд сурчихвал өөрийгөө болзошгүй нэг эрсдэлээс хамгаалах чадвартай болж байгаа юм.

ГООЛИГ БОЛОХЫГ ХҮСВЭЛ УСАНД СЭЛЭЭРЭЙ

Хүн усанд сэлээд сурчихвал өөрийгөө болзошгүй нэг эрсдэлээс хамгаалах чадвартай болж байгаа.

Тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог усан спортоор хичээллэснээр хөдөлгөөний дутагдал болон химийн найрлагатай бодисын нөлөөллөөр бий болдог олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Хүн байнга босоо байдаг учраас нурууны яс, булчинд маш их ачаалал өгдөг. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, нурууг тэнэгэр болгодог аж.

Мөн усанд хүний бие их хэмжээний дулаанаа алддаг учраас био химийн ажиллагаа нь сэргэж, булчин ажиллан, бодисын солилцоо нэмэгдэн хэт таргалалтаас сэргийлж чаддаг. Усан дотор хийсэн дасгал танаас илүү хүч шаарддаг учраас энгийн нөхцөлд хийсэн дасгалаас өндөр үр дүн үзүүлдэг аж.

ЭМНЭЛГЭЭС УРЬТАЖ ОЧИХ ГАЗАР БАССЕЙН

Өвдсөн хойноо биш урьдчилан сэргийлж сурах нь таны эрүүл мэндэд чухал. Тиймээс эрүүл байхыг хүсвэл идэвхтэй хөдөлгөөн, чийрэгжүүлэлтээс бүү татгалзаарай. Усанд сэлэх үед хүний булчин идэвхтэй ажилласнаар амьсгалыг идэвхжүүлдэг ба сэлэлтийн үед амьсгал авах, гаргах, амьсгал барих үе нь сэлэлтийн хурдаас хамаарч ердийнхөөс ялгаатай байдаг.

Амьсгал авах, гаргах тоог хөл, гарын хөдөлгөөний тоотой нарийн уялдуулдаг учраас нэг төрлийн дасгал болдог юм. Ингэж амьсгалын дасгал хийх нь уушгийг агааржуулж, орох агаарын хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэснээр уушгины багтаамж сайжирч, цус хүчилтөрөгчөөр хангагдана.

Мөн амьсгалын дасгал уушгины хамгийн захын хэсгийг ч цэвэрлэдэг. Утаатай, бохирдолтой Улаанбаатар хотын өвлийг давсан уншигч та усан спортоор хичээллэж, уушгиа цэвэрлэж, эрүүл мэнддээ санаа тавиарай.

Урин дулаанаас урьтаж, гоолиг сайхан биетэй болохыг хүсэж байгаа бүсгүйчүүд устай нөхөрлөвөл илүү үр дүнтэй байх биз ээ. Мөн усанд сэлж байгаа үеийг нэг төрлийн массажтай зүйрлэж болно. Энэ массаж хүнийг тайвшруулж, бие амраадаг учраас алжаал ядаргааг бүрэн тайлах шидтэй. Усанд сэлсний дараа бат бөх унтаж чаддаг нь үүний нотолгоо юм.

ХҮН БОЛОХ БАГААСАА

Усан спортын ач тус, давуу талын тухай олон судалгаа бий. Харин хүмүүст ойлгомжтой энгийн мэдээлэл түгээж, усан спортыг сурталчлах нь нэн чухал.

Усан спортын ач тус, давуу талын тухай олон судалгаа бий. 

Хүүхдүүдийн сонирхол нэмэгдэж, айдас нь үгүй болбол усан сэлэлтээр багаасаа хичээллэж, ирээдүйд мэргэжлийн тамирчин болох боломж ч бий.

Хөнгөн атлетик, гимнастикийн хамтаар олимпийн хамгийн нэр хүндтэй, олон үзэгчтэй, олон медаль гардуулдаг төрөл болсон усанд сэлэлтээр хүүхдүүд багаасаа хичээллэвэл амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.

Тэр ч бүү хэл дэлхийн бусад улсууд эрүүл мэнд, бие бялдарт нөлөөлөх эерэг ач тусыг нь харгалзан дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт усанд сэлэлтийг багтаасан байдаг аж.

Б.Саруул



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 12