Uncategorized|(2018-06-13 10:39)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Р.Энхтүвшин: Хосууд бие биенийхээ онцлогийг хүлээн зөвшөөрч чадвал сайхан гэр бүл болно

image_660

Манай улсад өдөрт дөрвөн хос тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс гэр бүл цуцлалтын гол шалтгаанаас гадна хосууд хэрхэн тогтвортой, аз жаргалтай гэр бүлийг бий болгоход сэтгэл зүйгээ бэлдэх талаар АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хосууд хэчнээн бие биедээ хайртай байсан ч санал зөрөлдөх зүйл гардаг. Магадгүй энэ үед ойлголцож чадахгүй бол харилцаа хөндийрч эхэлдэг байх. Хосуудын зан араншин өөр, өөр байдаг ч хэрхэн ойлголцож, нэг бие болж амьдрах вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тархины ялгаатай үйл ажиллагаанаас болоод аливаад өөр, өөр хариу урвал үзүүлдэг. Тухайлбал, эрэгтэй хүний баруун, зүүн тархи хоорондын мэдрэлийн эсүүд цөөн байдаг. Харин эмэгтэй хүний тархины мэдээлэл дамжуулагч холбоос нь илүү зузаан байдаг. Гэтэл зүүн тархи нь ихэвчлэн логик сэтгэлгээ, цуваа сэтгэлгээгээр ажиллаж байхад баруун тархи илүү уран сэтгэлгээгээр ажилладаг.

Ижил оюуны потенциалтай эрэгтэй, эмэгтэй хүнд тоо бодуулаад тархины зургийг авахад эрэгтэй хүний зүүн тал нь илүү ажилласан байдаг. Харин эмэгтэй хүний тархины зургийг харахад баруун, зүүн тархи нь хоёулаа улайссан буюу ажилласан байдаг. Үүнээс үзэхэд эмэгтэй хүн мэдээллийг баруун, зүүн тархи руугаа мэдээллийг өгч, авч чаддаг. Иймээс эмэгтэй хүн нэг дор олон зүйлийг зэрэг хийж чаддаг гэсэн үг. Тухайлбал, хоолоо хийж байхдаа кино үздэг. Кино үзэж байхдаа хувцсаа угаадаг. Хувцсаа угааж байхдаа утсаар ярих гэх мэт. Энэ бол эмэгтэй хүмүүсийн оюуны өвөрмөц чадал юм.

Харин эрэгтэй хүн нэг дор олон зүйлийг хүлээж авахаас илүү зөвхөн нэг зүйл рүүгээ илүү их анхаарч, бусад зүйлийг өнгөрөөдөг онцлогтой. Тухайлбал, аав нь сүмо үзээд сууж байхад хүүхэд зугаалгад явах зөвшөөрлийг авч байгаа юм. Гэтэл зугаалгад явах болоход аав зөвшөөрсөн эсэхээ санахгүй байж болно. Энэ бол олон зүйлээс илүү нэг зүйлд анхаарал хандуулдаг эрэгтэй хүний онцлог юм.

Эрэгтэй, эмэгтэй хүний онцлог нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг. Учир нь гэр бүлийн хоёр бие биенийгээ эрэгтэй, эмэгтэй хүн гэдгээр хүлээн зөвшөөрч чадахгүй үед гэр бүлийн харилцаанд өөрчлөлт ордог. Тухайлбал, эрэгтэй хүнийг ямар нэг зүйлд анхаарлаа хандуулсан үед хажууд нь юм яриад байвал түүнийг ойлгохгүй гэсэн үг.

Мөн эрэгтэй хүн эхнэрээ эмэгтэй хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөхгүйгээр хамт амьдарч чадахгүй. Эмэгтэй хүмүүст яах гээд байгаа нь тодорхойгүй үе байдаг. Тухайлбал, эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн үед сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байхыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Эмэгтэй хүний гоо сайхныг хэзээ ч бүү дорд үз. Магадгүй эхнэрээ дорд үгээр хэлсэн байлаа ч гоо сайхныг доромжилбол уучилж чадахгүй. Иймд эмэгтэй хүнд гоо сайхан маш чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Иймд хэрэггүй зүйлд мөнгөө зарлаа гэж хэлж болохгүй.

-Хосууд бие биенийхээ онцлогийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм байна. Тэгвэл хосууд бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь гэр бүл салалтад хэр нөлөөлдөг юм бэ. Мөн хосуудын сэтгэл зүйн ямар байдал салалтад хүргэж байна вэ?

-Сүүлийн манай улсад өдөрт 40 хос гэр бүлд болж байгаа ч 10 хос гэрлэлтээ цуцлуулдаг гэж байгаа. Үүний гол шалтгааны нэг нь бие биенээ хүлээн зөвшөөрөх асуудал байхгүй байгаатай холбоотой. Мөн хосууд бие биенийхээ төрөлхийн онцлогийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Нэгэнт 20 жил болсон төлөвшлийг өөрчилж чадахгүй. Хүмүүсийг хайрыг өөрчлөлт гэж ойлгодог. Гэтэл хайр гэдэг бол хүлээн зөвшөөрөх асуудал юм. Бие биенээ хайрлаж байгаа бол түүнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хосууд бие биенээ хүлээн зөвшөөрсөн үедээ нэг нэгэндээ уусч чаддаг. Ингэснээр сайхан гэр бүл болж чадна. Мэдээж бие биенийхээ бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрөх амаргүй байдаг. Тиймээс хосууд өөр өөрсдийнхөө үзүүртэй хэсгүүдийг үрэх шаардлагатай болно. Омголон зан гэдэг бол хурц үзүүртэй чулуу гэсэн үг. Түүнийг мөлгөр, голын чулуу шиг болгохын тулд үрж, өөрийгөө уусгах хэрэгтэй гэсэн үг.

Зарим хосууд ойлголцохгүй байдлаас хоёрдогч амьдралыг сонгох нь бий. Гэтэл хоёрдогч гэр бүлийн аз жаргалын индекс өмнөх гэр бүлээс буурч байдаг. Хүмүүс илүү сайхан амьдрах гэж хоёр дахь гэр бүлийг сонгодог ч эсрэгээрээ болдог.

-Хосууд эрэгтэй, эмэгтэй хүний онцлогоосоо хамаарч харилцаандаа юуг анхаарвал халуун дулаан уур амьсгалтай хэвээр байх вэ?

-Эрчүүдэд хайртай хүнээрээ магтуулж, баатар нь болох хамгийн том аз жаргал байдаг. Эмэгтэй хүн хайртай хүнээрээ авруулах, эр хүн түүний баатар нь байхад дуртай. Харин нөхрийг хүндлэхгүй байх нь халамжлахгүй байхаас илүү хүнд тусдаг. Нөхрөө хүндэлнэ гээд хоолны дээжээ шидэж өгөхдөө бус эерэг хандлагад байдаг. Эхнэрийг хайрлахгүй байх нь халамжлахгүй байхаас илүү хүнд тусдаг. Хосууд өөрөө өөрийгөө ойлгосонгүй гэхээс илүү эхнэр нөхрийнхөө оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал.

Мөн гэр бүлийн маргаан гарахад шийдэхгүй өнгөрөөх нь том асуудлын суурь болдог. Маргаан гарахад асуудлыг шийдэж, аль буруутай нь өөрийгөө хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээж, ойлгож сурах юм. Хэрүүл маргааныг цаг тухай бүрд нь шийдээд явахгүй өнгөрөөгөөд байвал бага багаар хадгалагдсаар дараагийн хэрүүлийн шалтгаан болдог.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: itoim.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 4