Uncategorized|(2018-06-12 13:05)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зургаан төрлийн эмчилгээний зориулалтын амьтад

2ad666c48a439f123b46e984aacfb968

Хамгийн түгээмэл эмчилгээний амьтад бол ноход. Гэрийн тэжээвэр  амьтдыг эзэмшин, эрхлүүлж халамжлах нь бидний эрүүл мэндийн баталгаатай байдлыг тодорхой хэмжээнд бий болгодог.

Ихэнх эмчилгээний амьтдыг  ижил төстэй шалтгаанаар ашиглагддаг бөгөөд энэ нь  эмнэлгийн орчинд тайвшрал, урам зориг, нөхөрлөлийг бий болгодог хэмээн үздэг байна.

Нохой

Эмчилгээний нохой янз бүрийн хэлбэр, хэмжээтэй, ямар ч хамаагүй үүлдэрийн нохой байж болдог бөгөөд, өвчтөнүүд нохойтойгоо гадуур салхилах, дэлгүүр хоршоогоор ороход тааламжтай мэдрэмжийг ноход эзэддээ төрүүлдэг байна.

Муур

Муур нь нохойноос айдаг хүмүүсийн сонголт болдог байна.Гэсэн хэдий ч муур нохой шиг эзнээ аюулаас сэргийлэх, зарим тохиолдолд эзэн нь ухаан алдан унах, эрүүл мэндээр хямрахад анхан шатны тусламжын дохиог хүмүүсд өгч чадаггүй байна.

Адуу 

Адууг ямарч зан араншинтай хүмүүс ашиглаж болох ба том малыг тэжээхийн тулд бүрэн анхаарал тавьдаг бөгөөд энэ нь тухайн хүнийг зөвхөн тэжээж буй амьтандаа бүрэн анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлдэг учир өөрийн өвчний зовиур шаналгааг түр хугацаанд ор тас мартаж чаддаг байна.

Жижиг амьтад

Гвин гахай, туулай зэрэг жижиг амьтад нь хүүхдүүд болон хурц ааштай амьтдаас болгоомжилдог хүмүүсийн сонголт болдог байна. Нохой муурыг халамжлах боломжгүй хүмүүсд зориулагдсан.

Мөлхөгчид

Эдгээр амьтдыг халамжилснаар хүмүүс өөртөө итгэх итгэл өвчнөө даван туулах хүч олж авдаг байна. Сүүн тэжээлтэн амьтдаас ялгаатай нь тэд хүйтэн цустай мөн хооллох арга барил нь хүртэл өөр тул хүмүүс үүнээс шинэ урам зориг авч чаддаг хэмээн үздэг байна.

Шувууд

Сэтгэл санааны хямралд автсан өвчтөнгүүдэд илүү таардаг бөгөөд янз бүрийн урамын үг хэллэг тотьнууд үүнд гол үүрэг гүйцэтгэж, сэтгэл санааны заслыг давхар гүйцэтгэдэг байна. Хүн биш ярьдаг амьтантай ярилцах нь өвчтөнгүүдэд эерэгээр нөлөөлдөг гэж үзжээ.

Ч.Хулан



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 14