Мэдээ|(2018-06-07 13:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

p1cfc73iu17ck1edk1tchl8p150e5-600x337

Америкийн эрдэмтэд эмчилгээний шинэ арга хэрэглэн, хөхний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон эмэгтэйг үхлээс аварсан байна. Эмчилгээний явцад 90 тэрбум дархлааны эсийг эмэгтэйн цусанд шахжээ.

Флорида муж улсад амьдардаг Жүди Перкинсийн хувьд амьд явах хоёрхон сарын хугацаа үлдсэн гэж эмч нар хэлж байсан бол одоо түүний биед хорт хавдрын ул мөр огт байхгүй болсон байна.

АНУ-ын Хорт хавдрын судалгааны үндэсний их сургуулийн эрдэмтэд ярихдаа “эмчилгээний шинэ арга одоохондоо туршилтын шатанд байгаа, гэхдээ энэ нь ирээдүйд хорт хавдрыг эмчлэх аргыг өөрчилж магадгүй” гэдгийг хэллээ.

Жүди-гийн хөхний хорт хавдар эцсийн шатанд орсон байсан бөгөөд уламжлалт аргаар эмчлэхэд хэтэрхий оройтсон байв. Түүний элгэнд теннисний бөмбөгний хэмжээтэй хавдар үүссэн ба бүх биеэр нь үсэрхийлэл явагдаж байжээ.

“Эмчилгээ хийлгэснээс долоо хоногийн дараа хавдар багасч буйг би мэдэрсэн. Дахин 1-2 долоо хоногийн дараа хавдар бүрмөсөн алга болсон” хэмээн Жүди ярилаа. Өдгөө тэрбээр алсын аялалд гарч, сэлүүрт завиар зугаалж явна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

  • ямар сайхан мэдээ вэ манай хавдарын эмч нар мундаг юм билээ ганцхан тоног төхөөрөмж,эм тариа нь маш хомсдолтой үүнийг төрд байгаа луйварчид бодох цаг нь болсон бололтой төрд цадахыг мэдэхгүй болсон улсыг 2020 онд гаргахгүй байя монголчуудаа

  • харин тиймээ ямар ч нам гарсан хэрэг алга байна шдээ аль алинийн гаргахгүй байвал болно төрд гарсан улс нь хагартал баяжаад ард түмэн ядуураад өнөө маргаашаа яаая гэж амьдарч байна шдээ өвдүүл бүр өнгөрнө

Сэтгэгдэл үлдээх



2 + 7 =