Мэдээ|(2018-06-07 11:06)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Монголд эрүүл мэндийн үйлчилгээ сул байгааг онцолжээ

6fltitk5rif3nhnjna2chveth8

Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслэсэн “Global Burden of Di Sea Se” тайланд дурдсанаар манай улсын 100 мянган хүн тутамд ногдох хорт хавдрын угшилтай нас баралт 272-т хүрч, дэлхийд тэргүүлэх болжээ. Судалгааг дэлхийн 195 оронд явуулж, 1990-2016 оны хооронд бүртгэгдэж, хяналтад авсан хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж гаргасан байна.

Уг мэдээллээр Монгол Улс элэг, ходоодны хорт хавдраар эхний байрт жагсаж, нас баралт өндөр байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, өвчний эрт илрүүлэлт хангалтгүйг харуулж байна гэж тус тайланд дүгнэжээ. Сонирхуулахад, иргэний дайнд нэрвэгдээд байгаа Сири улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор хамгийн бага орны жагсаалтыг тэргүүлсэн байна.

Д.Мөнх



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 1 =