Uncategorized|(2018-06-06 16:57)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Нийслэлийн залуучуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй байгууллагуудад батламж олгож байна

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”–тойхамтран 2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор МБФХ-той амжилттай хамтран  олон үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүллээ. Тухайлбал Нийслэлийн иргэд нийт 22 фитнесс төвд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжийг нээсэн. Мөн “Ирээдүйн мистер-2018“Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн зэргийг МБФХ-той хамтран амжилттай зохион байгуулаад байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй бялдаржуулах төвүүдэд 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах батламж”-ыг байршуулж байгаа. Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй”

 МБФХ-ны ЕНБД С.Одбаатар:

“ДЭМБ-ын 2017 оны судалгаагаар Монголын нийт хүн амын 65 хувь нь таргалалттай. Үүнээс 25 хувь нь хэт таргалалттай байна. Дэлхий дахинд таргалалт гэсэн бие даасан шинэ өвчин бий болоод байна. Тиймээс иргэд биеийн тамир спортоор хичээллэх нь зүйтэй бөгөөд бодибилдинг фитнессийн спортоор бүх насны хүмүүс хичээллэх боломжтой онцлог спорт юм. Өнгөрсөн 2 дугаар сард бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубт залуучууд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээсний үр дүнд фитнессээр хичээллэх залуучуудын тоо өдрийн цагаар фитнесс тус бүрт 500-1,000 хувь хүртэл өсөлттэй байна. Өдрийн цагаар 6-7 хичээллэдэг байсан бол дунджаар 60-70 хүнтэй боллоо. Мөн саяхан манай холбооны тамирчид  Азид зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй өндөр зэрэглэлийн “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцсон. Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн боллоо. Бид НЗХГ-тай цаашид олон үйл ажиллагааг шат дараалалтайгаар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа.” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 6