Uncategorized|(2018-06-04 13:11)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ОУВС-аас МҮЭХ-ны шаардлагын дагуу хэлэлцээрт ороход бэлэн гэжээ

28361

Цалин хөлсөө нэмэгдүүлж, хөдөлмөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт ажиллагсад суулт зарласан. Мөн ОУВС-ийн суурин төлөөлөгч НЕЙЛ САКЕР, ОУВС-ийн гүйцэтгэх захирал КРИСТИН ЛАГАРДЕ  шаардлага хүргүүлсэн билээ.

Тэгвэл ОУВС-гаас МҮЭ-ийн шаардлага тэмцэл нь шударга зүйл бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг цалин хөлсөө нэмэх асуудлаар тодорхой санал гаргавал хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Энэ байр сууриа илэрхийлсэн албан бичгийг ОУВС-гийн Монгол Улсын хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт ирүүлжээ.

Уг албан бичигт “Танай холбооны гишүүдэд тулгарч байгаа асуудлууд, нэн ялангуяа төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 22-нд захидал илгээсэнд баярлалаа. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд маш хүнд нөхцөл байдалтай тулгарсныг Та мэдэж байгаа. 2014-2016 онуудад эдийн засгийн өсөлт саарсан нь жирийн хөдөлмөр эрхчлэгч иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болж, ядуурлын түвшин огцом нэмэгдэхэд нөлөөлсөн. 2016 оны эцэс рүү эдгээр асуудлууд улам хүндэрч, төгрөгийн ханш 25 хувиар унасан нь өрхийн өдөр тутмын амьжиргаагаа авч  явах чадварыг эрс сулруулсан. Засгийн газар гадаад өрийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байх нөхцөл байдалд тун ойрхон очсон бөгөөд хэрвээ дефолт нь бодит байдал болсон бол эдийн засаг нурж унах байсан.

Тэр үеэс хойш нөхцөл байдал олон чиглэлд өөрчлөгдөөд байна. ОУВС болон бусад хандивлагчдын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөрийн ачаар томоохон хямралыг амжилттай зайлуулж чадсан. Дефолтоос зайлсхийж чадсаны зэрэгцээ эдийн засаг одоо эрчимтэй сэргэж, өсч байна. Мөн түүнчлэн, хүүгийн түвшин буурч эхэлсэн бөгөөд төгрөгийн ханш тогтворжлоо. Цаашилбал, засгийн газар нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулж, тогтвортой түвшинд аваачсан бөгөөд ингэхдээ нийгмийн халамжийн зардлын хэмжээг хэвээр нь хадгалж чадсан. Хэдийгээр энэ бүхэн сайн эхлэл болж байгаа ч ахиц дэвшил хангалттай биш гэдэгтэй Таныг санал нэгдэнэ гэж итгэж байна. Танай холбооны гишүүд амьжиргааны түвшингөө сайжруулахын төлөө тэмцэж байгаа нь шударга юм. Үнэндээ, бусад орнуудын туршлагаас харахад 2016 оны сүүлээр Монгол Улсад тулгарсан шиг хямралын ирмэг дээрх нөхцөл байдлаас сэргэх үйл явц дундаж амьдралтай иргэд болон ядуусын хувьд сэтгэл гонсойхоор удаан байдаг.

Сэргэлт удаан явагддаг учраас одоо хэрэгжүүлж байгаа бодлогуудыг аль болох хүртээмжтэй болгоход (тухайлбал, эрүүл мэнд, боловсролд зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийх, ядуусыг хамгаалах) анхаарах нь чухал юм. Үүнтэй зэрэгцээд, эдгээр бодлогууд нь гагцхүү эдийн засгийн ерөнхий тогтвортой байдалтай (жишээлбэл, төсвийн алдагдал бага, инфляцийн түвшин нам) нийцтэй байж чадсан тохиолдолд тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Төсвийн зарлагыг өсгөснөөр хүүгийн түвшин дахин нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт саарахаар байвал зардлыг нэмэгдүүлсэн нь ямар ч  ашиг тусгүй болно.

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай танай байгууллагын санал зардал нэмэх тухай хэлэлцүүлгийн чухал хэсэг байх бөгөөд засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсныг бид дэмжиж байна. Төрийн алба нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа том хувь нэмрээ зөв үнэлүүлж чадаж байгаа нөхцөлд л аливаа засгийн газар үйл ажиллагаагаа үр ашигтай явуулж чаддаг. Гол сорилт нь мэдээжийн хэрэг цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал юм. Татвараа нэмэх үү, бусад зардлыг танах уу, маш их хэмжээнд байгаа улсын өрийг улам нэмэх үү? Зардлыг нэмэхийн тулдхэзээд нэгийг нь сайжруулж, нөгөөг нь муутгасан сонголт хийх хэрэгтэй болдог.

Бид энэ үйл явцын туршид Монгол Улсын түнш нь байх бөгөөд эдгээр асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн явуулах болно. Хөтөлбөрийн дараагийн яриа хэлэлцээг ирэх 7 дугаар сарын сүүлээр хийх бөгөөд тэр үед Тантай уулзаж ярилцахад таатай байх болно. Бүх талуудын санаа бодлыг сайн сонсож, хэлэлцэх нь чухал гэж бодож байна” гэжээ.

ОУВС МҮЭХ-ны шаардлагын дагуу Засгийн газартай хэлэлцээрт ороход бэлэн гэжээ

ОУВС МҮЭХ-ны шаардлагын дагуу Засгийн газартай хэлэлцээрт ороход бэлэн гэжээ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 5