Мэдээ, Ярилцлага|(2018-04-25 11:51)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Б.Бямбадорж: В вирусын идэвхийг эрүүл мэндийн даатгалаар тоолдог системыг оруулж өгсөн

 Элэгний хорт хавдрын өвчлөл,түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилгоор Засгийн газраас Элэг бүтэн монгол хөтөлбөрийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл энэ хөтөлбөрийн хоёрдугаарт шат энэ сараас эхэлсэн. Хоёрд шатанд 15-39 насны иргэдийн В, С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа. Энэ ажлын явц ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх, “Элэг бүтэн монгол хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Энэ сараас эхэлж 16 -39-ын хүмүүст элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулж байгаа. Одоогоор шинжилгээний явц ямар байна вэ?
-Монгол Улсад элэгний вирусын халдварын эрсдэл асар их өндөр байна. Өндөр байгаа нь цаашид элэгний халдвараар өвдөх эрсдэл дагуулж байдаг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусгүй болох хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэ бол асар том дэвшил бөгөөд эрсдэлтэй шийдвэр. Одоо эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн таатай орчин биш байгаа ч хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийж байгаа томоохон ажил юм. Өнгөрсөн жилийн таван сараас эхэлж 40-65 насны С вирусын шинжилгээнд хамруулах ажил улс орон даяар явагдсан байгаа. Энэхүү хөтөлбөр 2016-2020 хүртэл хэрэгжих хөтөлбөр юм. Энэ жил 15-39 насны иргэдийг хамруулах хоёрдугаар шатыг эхлүүлсэн. Одоогоор олон ажилчинтай үйлдвэр, компаниудад В , С вирусын шинжилгээнд хамруулах журмыг гаргаж ажиллаж байна. Мөн Оюутны холбоо болон бусад сургуулиуд, төрийн бус байгууллагуудыг залуучуудыг хамруулахаар ажиллаж байна. Лаборатори шинжилгээний чанарын үнэлгээ болон олон улсын тест үнэлгээ дуусч байгаа. Энэ дуусахаар нэлээд өрнөлтэйг ээр явна. Одоо эхлэлийн байдалтай явагдаж байгаа. Энэ үйл ажиллагаа зөвхөн 2016, 2017 онд хийгдэх ажил биш, 2019, 2020 онуудад үргэлжлүүлэн хийгдэх ёстой
-Иргэдийн хувьд хэр идэвхтэй байна вэ?
-Ажлын үйл ажиллагаа жигдрээд ирэхээр иргэд идэвхтэй оролцох хандлагатай байгаа. Элэгний вирусын хүндрэл бол элэгний хатуурал Энэ эрсдэлд оруулахгүй тулд одооноос эхэлж элэгний В,С вирусын шинжилгээнд орж эмчилгээ хийлгэх. Эмчилчихлээ гээд тайвшрах биш дахин халдвар эрсдэл байдаг. Тухайлбал, шивээс янз бүрийн зүүн эмчилгээ болон салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ийм үйлчилгээн дээр болгоомжтой хандах хэрэгтэй байна. Иргэн хүн өөрөө эрүүл ахуйн өндөр мэдрэмжтэй байх шаардлагатай.

Энэ жилээс эхэлж элэгний хорт хавдар эрт илрүүлэх үндэсний сүлжээ байгуулах эхлэлийг тавьж байна

-Оношилгоо шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд хамгийн түрүүнд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийг байгууллага буюу өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Ингээд эрүүл мэндийн даатгал, иргэний үнэмлэх зэрэгтэйгээ очно. Шинжилгээнд хамрагдаад хариу гарсны дараа харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж нарийн мэргэжлийн эмчид хандах боломжтой.
-Хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын шинжилгээний ажлууд хийж байна. Эдгээр гадна ямар ажлыг төлөвлөж байна вэ?
-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байгаа. Нэгдүгээр “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийг гурван жилийн турш ажлын албыг ажиллуулж байна. Хоёр дугаарт чанарын түвшинг Австралийн олон улсын чанарын хяналтын тогтолцоонд хамруулж байна. Мөн В, С вирусын илрүүлэг, вирусын идэвхжилт тоолох шинжилгээг Австралийн олон улсын хяналтын лабораториор хийлгэсэн гадаад хяналтын системд оруулж байна. Ингэснээр чанарын системийг бий болгоно.
-Элэгний В вирусыг эрүүл мэндийг даатгалаар тоолдог болж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-В вирусын идэвхийг тодорхойлохгүй байна гэсэн гомдол иргэдээс гарсан. Иймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр В вирусын идэвхийг эрүүл мэндийн даатгалаар тоолдог системыг оруулж өгсөн. Мөн “Эрүүл монгол хөтөлбөр-ийн программ хангамжийг сайжруулах тал дээр нэлээд ажил зохион байгуулж байна. Үүний үр дүн тодорхой хугацааны дараа гаргах байх. Мөн энэ жилээс эхэлж элэгний хорт хавдар эрт илрүүлэх үндэсний сүлжээ байгуулах эхлэлийг тавьж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • Энэ бүх ажлыг яг үр дүнг нь сайн гартал бүрэн хэрэгжүүлээсэй.

Сэтгэгдэл үлдээх



+ 8 = 14