Мэдээ, Онцлох|(2018-04-11 12:21)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Иргэний үнэмлэхээ үзүүлээд хөнгөлөлттэй эм авах боломж бүрдлээ

e5051a007abaecfebig

Эрүүл мэндийн даатгалын цахим систем энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс улс орон даяар нэвтэрч эхэлсэн. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Мөн хөнгөлөлттэй эмийг иргэний үнэмлэхээ үзүүлээд авах боломж бүрдлээ.

Та эмийн жор бичүүлэхдээ өрхийн эмч дээрээ очиж эмээ бичүүлээд эмийн санд ямар ч цаасан жоргүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлээд эмээ авна. Хөнгөлттэй эм авсан бол таны утсанд мессеж ирнэ. Хөнгөлттэй эм эрт дуусдаг эзэндээ очдоггүй хийдэл арилах юм.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн баталсан байдаг. Энэхүү цахим систем нэвтэрснээр та хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 9 =