Мэдээ|(2018-03-26 13:07)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Увс аймагт ажиллалаа

1

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Увс аймагт гуравдугаар сарын 23, 34-ний өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эрүүл мэндийн тусамж үйлчилгээнд шаардлагатай байгаа УАЗ Хантер авто машиныг аймгийн ЭМГ-т,  УАЗ-Пургон авто машиныг Бөхмөрөн СЭМТ-д мөн ариутгалын атвоклавыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус гардуулан өглөө.


Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудтай уулзахдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, аймагтаа дурангийн хагалгааг амжилттай хийж байгаа, тодосгогч бодистой томографын шинжилгээг нэвтрүүлсэн зэрэг туршлагуудыг сайшаан цаашид хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.

Мөн уулзалтын үр дүнд дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэлээ.

  • Нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг 2019 онд барьж ашиглалтанд оруулах
  • Түргэн, Өлгий, Зүүнговь СЭМТ-үүдийн парк шинэчлэлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх
  • Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгтэй байгаа 4D ЭХО аппаратаар хангах
  • Нэн тэрүүнд суралцах шаардлагатай байгаа аль нэг чиглэлийг багаар нь гадаадад сургах
  • Малчин СЭМТ-ийн барилгын засварт 150 сая төгрөг
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн дулааны шугам сүлжээний их засварт 220 сая төгрөгийг тус тус шийвэрлэлээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 5 =