Мэдээ, Онцлох|(2018-03-11 12:48)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Уушгины хатгааны эсрэг вакцинд хамрагдахыг уриалж байна

olloo_mn_1479863732_tomuu

Нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлээд байгаа. Дархлаажуулалтанд нийт 600 орчим нярай хамрагдаад буй аж. Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм.

Энэ онд 38,000 хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна.

Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна.  Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох аж.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + = 11