Uncategorized|(2018-03-02 15:49)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эмийн сангууд нэгдэж “Централ фарм” брэндийг нээжээ

54u68majrfkmc7iff8to20v42l

Монголд үйл ажиллагаа явуулж буй бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, эм хангамжийн стандартыг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор 22 эмийн сан нэгдэж “Централ фарм” брэндийг нээж байгаа талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Эмийн сангууд нэгдсэнээр бие биенээсээ суралцаж, үйлчилгээгээ сайжруулах, олон улсын жишиг эмийн сангийн стандартыг бий болгох боломжтой юм байна.

Энэ талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо ТББ-ын дэмжигч П.Эрдэнэтулга “Эмийн салбар нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой онцгой салбар. Бид жижиг, дунд, бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, сургах, бизнесийг нь чадавхжуулах, олон улсын стандартыг хэрэглэгчдэд хүргэхийг чиглэж ажилладаг.

“Централ фарм” төслийн хүрээнд эмийн сангууд нэгдэж, түншилж ажиллаж эхэллээ. Энэ нь эм зүйн салбарт гарч буй цоо шинэ үзэгдэл юм.

Цаашид бид эмийн сангууд дээр хийхээр төлөвлөсөн олон дэвшилтэт ажил байна. Бид зөвхөн хаяг, реклам, дотор заслыг өөрчилснөө хөгжүүлсэн гэхгүй. Өөрчлөлтийг илүү хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хийнэ. Өнөөдрөөс “Централ фарм”-Тухайн эмийн сангийн нэр бүхий эмийн сангуудаар та бүхэн үйлчлүүлээрэй.

Мөн хамгийн чухал нь бид жор баригчийн ёс зүй, соёлтой холбоотой өндөр стандарт бий болгож байгаа. Мөн эмийн хадгалалт, технологийн горимын хувьд эргэлзэх хэрэг байхгүй. Бид Мэргэжлийн хяналтын байгууллага болон салбарын төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг” гэв.

“Централ фарм” брэндэд нэгдэх нь бусад эмийн сангуудад нээлттэй, гэхдээ тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийнэ гэдгийг тэд онцолж байсан юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 4