Мэдээ|(2018-03-02 13:57)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хоолны хордлогын үед туслах энгийн аргууд

хоолны хордлого зурган илэрцүүд

Олон хүн хоолны хордлого авдаг ч, ийм үед юу хийх хэрэгтэйг тэр бүр мэддэггүй. Эмч нар хоолны хордлогын үед мөрдвөл зохих гол аргуудыг зөвлөж байна.

Сорбентууд: Халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг эхний шинж тэмдэг илэрмэгцсорбент хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Энэ нь биеэс хорыг гадагшлуулахад тусладаг байна. Өнөөдрийн байдлаар хамгийнтүгээмэл нь идэвхижүүлсэн нүүрс болон “Смекта” бэлдмэл юм.

Ус ихээр уух: Хэрвээ хоолны хордлого авч, улмаар бөөлжиж, суулгаж байгаа бол усны тэнцвэрийг хадгалахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.Давстай ус уух нь илүү дээр.

Дэглэм сахих: Хордлого авсны дараа бие сулбайж, толгой эргэх нь байнга шахуу байдаг учир хэвтрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөдөг.

Эм: Хордлого авсан үед янз бүрийн эм бэлдмэлийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Өвчин намдаах эм хэрэглэж болохгүй. “Мезим” юмуу “Линекс” хэрэглэх нь илүү дээр.

Дахин хордлого авахгүйн тулд хоол идэхийн өмнө гар, идэх ногоо, жимс жимсгэнийг сайтар угаахыг эмч нар зөвлөж байна. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүүддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй.

                                                                                                                                                       Эх сурвалж: www.bataar.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 1 =