Uncategorized|(2018-03-01 18:19)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хятад таавчиг хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталлаа

15198771975a977c4d80840

Хятад шаахай хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа талаарх мэдээлэл Хонконгод асуудал дэгдээгээд байна. Хортой шаахайнд(Phthalates,PAEs) ийм нэртэй бодисноос гадна хар тугалга зэрэг хүнд металл байвал зохих хэмжээнээс 8-56 дахин их агууламжтай байгааг тэндхийн шинжээчид олж тогтооснийг http://www.orientaldaily.com.my/ мэдээлжээ.

Хонгконгийн Баптист их сургуулийн судалгааны багийн үзэж буйгаар эдгээр бодисын улмаас эрэгтэй хүн үргүйдэх, бүсгүйчүүд үр зулбах, хүүхдийн ой санамж буурах, зэрэг өндөр эрсдэлтэйгээс гадна хамгийн гол нь хорт хавдар үүсгэх том нөхцөл болдог аж.

Хонгконгийн арьсны өвчин судлалын мэргэжилтэн Лян Хао Вэнь хэлэхдээ “Шаахайг хийхэд ордог химийн бодис биеийн арьсаар дамжин хэвлийгээр өвдөх, татах, бөөлжих, хүүхдийн жин буурах шинж тэмдэг илэрдэг” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Хятадууд өөрсдөө “Хортой таавчигны” тухай ард түмэндээ сануулга өгч эхэлжээ. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хаяг шошгогүй гоёмсог атлаа хямд төсөр “таавчигийг” та бүхэн битгий авч өмсөөрэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд өмсвөл ургийн гажигтай хүүхэд төрүүлж мэднэ, хүүхэд төдийгүй томчуудын ой санамж илт мууддаг нь батлагджээ”  зэргээр сануулж байна хэмээн бичсэн байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + = 14