Мэдээ, Онцлох|(2018-02-28 14:12)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эх нялхсын төрөх тасгийн хүлээлгийн өрөөг засварлах сайн үйлсийн аяныг эхлүүллээ

Цаг үе нийгмээ дагаад Монголын залуучууд сайн үйлсийн аянд эвлэлдэн нэгдэх нь олон болжээ. Байгалийн гамшиг болон ард олны сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал бүрийд монголчууд нэг, нэгэндээ тус дэм болдог зөв хэвшил сүүлийн жилүүдэд ихэсч буй нь нийгмийн захиалга юм.

Сайн үйлсийн аяныг шат дараатай зохион байгуулж ирсэн  МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк группийн хамт олон Эх нялхсын эмнэлгийн төрөх тасгийн эргэлтийн хаалганы орчин болон хүлээлгийн өрөөг засварлах сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна.

Олон аавуудын үр хүүхдээ өлгийдөн амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй дурсамж үлдээдэг энэхүү газар нь одоогийн байдлаар мөөгөнцөр үүсч, ханын будаг халцарч, эргэлтээр ирсэн хүмүүс нь суух сандал ч үгүй байна. Энэхүү сайн үйлсийг аянд нэгдэх хүмүүсд зориулан  ХААН банк 506 413 4604 У. Оюунханд гэсэн нэртэй дансыг нээгээд байна. Сайн үйлсийн аянд  нэгдсэн хүмүүс  МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк групп дээр мөнгө шилжүүлсэн баримтныхаа зургийг оруулах аж. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



7 + = 11