Мэдээ, Онцлох|(2018-02-27 14:17)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ДОХ-ын халдвар тээгчдийн 81 хувь нь эрэгтэйчүүд

ribbon1

2018 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн хүний тоо 251 байна. Статистикийн байгууллагаас гаргасан тоон судалгаагаар 1992 оноос хойш ДОХ-ын халдвараар 40 хүн нас баржээ.

Хамгийн сүүлд 2018 оны 1-р сард Улаанбаатар хотоос ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрсэн байна.

2016 онд ХДХВ-ийн халдвартай 7 жирэмсэн эмэгтэй эмч нарын хяналтад байсан бол Өнгөрсөн жил халдвар тээгч эмэгтэйчүүдийн тоо 9 болж нэмэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын халдварын нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насныхан, 40 хувийг 25-34 насныхан эзэлж байна.

Мөн нийт тохиолдлын 18.6 хувь нь эмэгтэйчүүд, 81,1 хувийг эрэгтэйчүүд эзэлж буй бөгөөд үүний 78.7 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд аж.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 10