Онцлох, Ярилцлага|(2018-02-26 13:00)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Б.Нарантуяа: Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг

img1475098676875Улаанбаатар хотын агаарын бохирдол 10  сараас эхлэн, 12, 1, 2-р сард ихэсч оргил хэмжээнд хүрэн дараа оны 3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Ингэхдээ жил ирэх тусам агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссээр байгаа юм. Тэгэхээр бид, бидний үр хүүхэд эдгээр саруудад хортой орчинд амьдарч, ажиллаж, сурч байна гэсэн үг. Хүний хамгийн эрхэм зүйл эрүүл мэнд. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тэгвэл бидэнд өөрсдийгөө энэ хортой нөхцлөөс аврах хамгийн эхний зам бол цэвэр агаар, хүчилтөрөгч. Тэгвэл “Новалинк” компани дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн  “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийг оруулж ирэн худалдаалж байгаа юм. Ингээд “Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл”-ийн талаар болон хэрхэн эрүүл, идэвхитэй амьдрах талаар НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч, Клиникийн профессор, АУ-ны магистр Б.Нарантуяатай ярилцлаа.

–    Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн талаар уншигчдад танилцуулахгүй юу?

Шингэн хүчилтөрөгчийн орцонд нэрмэл ус, содын хлорид, шингээгдэж ууссан хүчилтөрөгч ба шаардлагатай идэвхитэй минереалуудын нэгдэл юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхэд багачууд, хөгшид гээд бүх насны хүмүүсийг хүчилтөрөгчөөр хангах, хордлого тайлах зориулалтаар бэлтгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бэлдмэл юм.

–    Шингэн хүчилтөрөгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэхүү бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг хүний биед өгдөг. Мөн биеийн хордлого тайлдаг. Хордлого тайлах гэдэгт агаарын бохирдол, жирэмсний хордлого, эмийн хордлого, ажлын нөхцөл байдлаас үүссэн хордлого зэрэгт хэрэглэх юм. Хүний биеийн бодисын солилцоог идэвхижүүлснээр энерги нэмэгдэж, ядаргааг тайлна. Биеийн дархлааг дэмжиж, өвчин эсргүүцэх чадвар дээшилнэ.

–    Хүчилтөрөгчийн коктейл гэж гадуур нилээд зарагддаг. Тэгэхээр шингэн хүчилтөрөгчийн  бэлдмэлийн коктейлээс ялгагдах онцлог, давуу тал нь  юу вэ?

– Хүчилтөрөгчийн коктейл гэдэг нь хөөс хэлбэртэй, зарим эмнэлэг эмийн санд өндөгний хөөсрөх чанарыг ашиглан гарган авдаг. Энэ нь хүн биедээ хичнээн хэмжээний хүчилтөрөгч авч байна гэдэг нь тодорхойгүй. Мөн түүхий өндөгний цагааныг ашигладаг учир жирэмсэн эмэгтэйд зохисгүй гэж үздэг.  Харин шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн найрлагад амьтны гаралтай түүхий эд ордоггүй. Мөн шууд ууж хэрэглэхэд хялбар, авч явахад амар.

–    Шингэн хүчилтөрөгч хүний биед хэрхэн хэрхэн шингэнэ гэсэн үг вэ?

– Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл нь ходоодны салстаар шимэгдэж, хялгасан судсаар дамжиж цаашлаад хүчилтөрөгчийн молекулууд нь цусны эргэлтэнд орж эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл гемоглобин нь хүчилтөрөгчтэй нэгдэхдээ заавал микро элемент болон минералуудын  /Fe гм/ тусламжтайгаар холбогддог.
Хүний бие дэх хүчилтөрөгчжих процесст оролцох минералууд /өөрийн биед байгаа/, үүн дээр бүтээгдэхүүнд агуулагдах идэвхитэй минералууд нь  нэмэгдэж хүчилтөрөгчжих процессыг хурдасгаж, хангамжийг нэмэгдүүлж өгдөг. Уг бэлдмэлд агуулагдах идэвхитэй минералууд нь: Сод, Хлорид, Хром, Иод, Магнезм, Потазиум, Карбон, Кальци, Зэс, Төмөр, Фосфор, Цайр гм, ордог ба шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн биеийг хүчилтөрөгчжүүлэх гол механизм нь болж өгдөг юм.
Цааш хүчилтөрөгч /о2/ агуулсан гемоглобин нь цусны урсгалд орж бие эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Хүчилтөрөгчөөр баяжсан цус нь /oxy Hb/ хялгасан судсаар биеийн дундуур дайрч урсахдаа  биеийн эд эсүүдэд хүчилтөрөгч, шимт бодисуудыг хүргэж өгөөд тэндээс бодисын солилцооных нь бүх хаягдал илүүдлийг /СО2/ /di oxy Hb/ татан авч тээвэрлэн гадагшлуулдаг цикл процесс юм.
Эд эсүүд нь шаардлагатай байгаа хүчилтөрөгч О2 болон шимт бодисуудыг авснаар бодисын солилцоо идэвхижнэ. /бүх хаягдал илүүдэл элементүүд болон СО2-г биеэс гадагшлуулдаг/.
Хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар, хамгийн эхний үр дүн:1-рт Хордлого тайлагдана, 2-рт ядаргаа арилна, 3-рт Хүч тамир /энерги/ нэмэгдэж биеийн дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэнэ.

–    Зөвхөн жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүд нэмэлтээр хүчилтөрөгч хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг?

-Үгүй. Энэ бол буруу ойлголт. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн мэдрэг байдаг. Жирэмсэн эмэгтэйн дотор үүсч бүрэлдэж буй урагт нэмэлт хүчилтөрөгчийн хэрэглээ заавал шаардлагатай болдог. Зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэлтгүй эрүүл болон эмгэг өвчтэй хэн бүхэн, энгийн та бид ч хэрэглэж болно. Учир нь бид утаатай, агаарын бохирдолтой орчин нөхцөлд амьдардаг, хэт олноороо нэг танхимд ажилладаг ажилчид болон сурагчид, оюутнууд бүгд хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд байдаг гэдэг нь батлагдсан шүү дээ. Өвчтэй хүмүүсийн тухайд зүрх судас, амьсгалын замын өвчтэй (зүрхний хэм алдалт, астма, гм) мөн хөдөлгөөн хязгаарлагдсан буюу хэвтэрийн хүмүүс цаашлаад тархины цусан хангамжийн өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд маш үр дүнтэй байна. Нялхсын тухайд гэвэл нэг хоногтой нярайгаас эхлэн энэхүү бэлдмэлийг уудаг. Ингэснээр хүүхдийн хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн зовиурууд арилдаг. Жишээ нь, тархины даралттай хүүхдүүд тайван сайхан унтаж амрах, өсөх нөхцөл бүрддэг. Бидний хэлж заншсанаар тархины даралт гэдэг нь тархин дах хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалаас үүсдэг эмгэгийг хэлдэг.

–    Энэхүү бэлдмэлийг хэзээ, хэдий хэр хугацаанд хэрэглэх вэ?

Намар, өвөл, хаврын аль ч улиралд хэрэглэх нь зүйтэй. Мэдээж утаа эхэлсэн агаарын бохирдолтой үед аль болох хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэдий хугацаагаар ч хэрэглэсэн болно.

–    Хүчилтөрөгч хүний биед дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Нярай ба бага насны хүүхдүүдэд  дараахь шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд уйлж гиншигнэж , тайван биш байх, хоол нойрондоо сайнгүй, цочимтгой байх, хамар уруулын гурвалжин хөхрөлттэй байх, арьс эрээнтэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ихэнхи хүмүүст ажлын идэвхигүй болох, амархан ядарч сульдах, залхуу байдалд орох зэрэг байдал үүсдэг. Эдгээр нь  хүчилтөрөгчийн дутлын хамгийн энгийн эхний шинж тэмдэг. Цаашлаад зарим хүмүүст бөөлжис цутгах, дотор муухайрах, унтаж чадахгүй байх зэрэг шинж илэрнэ. Ялангуяа оффисийн ажилтнууд үргэлж  “толгой өвдөх” асуудалтай байдаг ба өвчиндөө өвчин намдаах эм уудаг. Ингэж өвчин намдаах эмийг байнга уухад өвчин намдаах ч ходоодны шархлаа үүсгэх эрсдэлтэй. Ингээд хүмүүсийн орчин нөхцлөөс хамаараад хүнд, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгүүд илэрч байдаг.

–    Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Жирэмсний эхэн үеийн хордлого тайлагдана. Тонус буюу умайн базлалт багасч, дутуу төрөх эрсдлээс сэргийлэх нэг алхам болж байгаа ба ургийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулснаас өсөлт бойжилтыг дэмжиж өгдөг. Мөн жирэмсэн эх эмчийнхээ бичиж өгсөн эм, эмчилгээтэй шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг хамтад нь хэрэглэвэл маш үр дүнтэй байж аливаа зовиур түргэн хугацаанд арилдаг.
Эмч нарт тусгайлан хэлэхэд Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлд байгаа микро элемэнтүүд нь электролит хэлбэртэй, ус, хүчилтөрөгчийн нэгдэл тул бүх насныханд харшлах болон хориглох заалтгүй. Эм эмчилгээг дэмжиж өгдөг. Мөн уг бэлдмэлийг хэрэглэснээр: 1-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжирна: Биеийн энерги нэмэгдэж, дархлаа сайжирч, эд эсүүдийн чадварыг дээшлүүлэх ба эрүүлжих процессыг хурдасгана. 2- рт pH орчиныг тэнцвэржүүлснээр Бодисын солилцоо идэвхижнэ:   Хордлого тайлна, ядаргаа арилна, биеийн хөнгөн зовиуруудыг арилгах зэрэг эерэг үзүүлэлтэй. Дээрхи хүний биед үзүүлэх үйлчилгээнээс харахад ямар ч насны, аль ч хүйсний хүн түүнчлэн жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, эрүүл болон эмгэгтэй бүх хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой.

– Ярилцсанд баярлалаа.

Харилцах утас: 9999-3793, 7012-0212, 9909-1793

brochure-2016-amcham-1

Т.Далай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


4 сэтгэгдэл

  • Хэд хүртэлх насны хүүхдүүдэд өгч болох вэ? Бас тун нь хэр байх вэ

  • huuh ymar aytaihan yum be. Ene mongold orood irsiimuu. Bi USA-d jiremsen bhdaa heregledg bsan, Uneheer ur duntei bsan, Bayarlaaa avch hereglenee

  • huuh ymar aytaihan yum be. Ene mongold orood irsiimuu. Bi USA-d jiremsen bhdaa heregledg bsan, Uneheer ur duntei bsan, Bayarlaaa avch hereglenee

  • yamar unetei, haana zaragdaj bgaa we?

Сэтгэгдэл үлдээх



3 + 4 =