Зөвлөгөө|(2018-02-26 12:19)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Өдөрт 6 хумс жигнэсэн сармис ид! Яагаад гэвэл…

Сармис нь антиоксидантаар баялаг бөгөөд таны эрүүл мэндийн манаанд зогсож, төрөл бүрийн өвчнөөс хол байхад туслана. Тэгвэл үүнийг зөвхөн хоол хүнсэндээ амт оруулах үүднээс хэрэглэхээс гадна, бүхлээр нь идэж болно. Та өдөрт 6 хумс жигнэсэн сармис идээд, 24 цагийн эрч хүчтэй байхаас гадна, дархлаагаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой юм.

1. Сармисын ач тус


Та шалтгааныг нь олж мэдсэн даруйдаа үүнийг туршиж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Сармис нь дэлхийн хамгийн ашигтай хүнсний ногоо юм. Энэ нь шим тэжээлээр баялаг бөгөөд эрүүл мэндэд олон талын ашиг тустай тул та өдөр тутмын хоол хүнсэндээ сармис идэх хэрэгтэй.

Сармис нь бие дэх хуралдсан нян, бактерийг устгаж, өвчлөлөөс сэргийлдэг тустай. Үүнээс гадна холестеринийг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулах ба зарим төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг ч бас бууруулдаг байна.

Сармисанд:

Кали

Кальци

“С”, “В1”, “В6” витамин

Глутамины хүчил

Аспарагиний хүчил зэрэг бодисууд агуулагддаг.

Эртний Египетэд пирамид барьж байгаа боолуудад түүхий сармис тараадаг байсан аж. Энэ нь тамир тэнхээ сайжруулахаас гадна сармис зажилснаар бүх л төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх байгалийн антибиотик болдог байжээ. Мөн сармисаа бяцалж 15 минут болгоны дараа идэх нь тэдний хөлсний эвгүй үнэрийг дардаг байсан гэдэг.

2. Жигнэсэн 6 хумс сармис таныг 24 цагийн дотор бүрэн сэргээнэ

Жигнэсэн 6 хумс сармис идсэнээр бидний биед дараах өөрчлөлт гарах ажээ. Сармисаа 10 минут жигнэж хэрэглэнэ.

Идсэний дараа:

1 цаг – Сармис ходоодонд шингэж, биеийг бүхэлд нь шим тэжээлээр хангана.

2-4 цаг – Бие дэх хорт хавдрын эсүүдийг устгаж, чөлөөт радикалуудыг гэмтэхээс сэргийлнэ.

4-6 цаг – Бодисын солилцоонд оролцож бие дэх илүүдэл шингэн, өөхийг зайлуулна.

6-7 цаг– Бактерийн эсрэг шинж чанартай тул хүний бие дэх хорт бактериудыг устгана.

6-10 цаг– Шим тэжээлийг эсийн түвшинд хүртэл тараана.

10-24 цаг

Бие организмын цэвэрлэгээ бүрэн хийгдэнэ

Дархлааны системийг сайжруулна

Ясыг бэхжүүлнэ

Цусны даралтыг бууруулна

Бүх төрлийн зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ

Ядаргааг тайлна

Хлострений түвшинг тэнцвэржүүлнэ

Бие дэх хорт металлыг гадагшлуулна

Эмч нар сармисыг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь таны дархлааны системийг дэмжихээс гадна бие дэх бүх л төрлийн өвчинг дарах шидтэй байна.

3. Бонус: Яагаад дэрэн доороо сармис хийх хэрэгтэй вэ?

Та магадгүй дэрэн доороо сармис хийж унтдаг хүн эсвэл халаасандаа байнга сармис авч явдаг хүний тухай сонсож байсан уу? Ямар утга учиртай болохоор ингэдэг юм бол гэж гайхаж байна уу? Үүний хариулт нь тун энгийн. Дэрэн доороо сармис хийж унтах нь танаас сөрөг энерги, муу муухай бүхнийг хол байлгах төдийгүй гэрлэн бүрхүүлийг тань хамгаалах болно. Тиймээс одооноос дэрэн доороо сармис хийж унтахаас гадна халаасандаа авч яваарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + = 14