Uncategorized|(2018-02-05 12:47)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан

Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван “нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.

Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан

Сайхан үс
– Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
– Сул долгионтой үстэй болгоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.

– Сэнсээр үсээ хатааж байхдаа гарынхаа хуруунуудаар ширхэгүүдийг нь салгаж байгаарай. Үсээ хатсаны дараа бүдүүн шүдтэй самаар самнаж бай.
– Сайн чанарын будгаар үсээ 28 хоногт нэг удаа будах нь гэмтэхээс хамгаалах нэг арга юм
– Үснийхээ сэвийг цэвэрхэн сормуусны сойзоор дарж болно
– Үснийхээ угийг босгохын тулд угандаа үсний лак цацаж байгаад, сэнсдээрэй. Тэгэнгээ бүдүүн шүдтэй самаар угаас нь дээш босгож өгөхөө мартав аа.

Толигор арьс
– Торгомсог арьстай болоход халуун хүйтний харшил уруугаар нөлөөлдөг. Жишээлвэл хав халуун шүршүүрийн усанд орчихоод сэнсний доор зогсох юмуу, хүйтэн агаарт гарвал арьс биржийж, толигор байдлаа алддаг
– Сарнай болон лавендерийн ханд нь арьсыг тайвшруулдаг шидтэй.
– Хүчтэй үйлчилгээтэй саван нь таны арьсны гаднах чийгшилийг үгүй хийж хуурайшуулдаг. Тиймээс тусгай биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.
– Утсаа ихэвчлэн аль талдаа барьж ярьдаг вэ? Аль талынхаа хацраар хэвтэж унтдаг вэ? Энэ бүхэн ч бас арьсны үрэвсэл бохирдолд нөлөөтэй.
– Тэжээллэг зовхины тос уруулны арьсыг өнгөлөгчөөс илүү зөөллөдөг гэнэ шүү. Гэхдээ “firming” биш “hydrating” гэсэн бичигтэйг нь сонгоорой.

Сайн нүүр будалт
– Уруулаа илүү зузаан харагдуулах арга: Өөрийнхөө арьсны төрөлх өнгөнөөс 2 өнгөөр бараан кремеер уруулаа хүрээл. Ингэхдээ маш нарийн жижигхэн багс ашиглана. Дараа нь алтлаг боронзон, эсвэл тоорын ягаан өнгөтэй уруул өнгөлөгчийг жигд түрх.
– Таны царай ядарсан харагдаад байвал крем түрхэлгүй бүдэг өнгийн чийгшүүлэгч тос түрхээд, нүдээ ухаа хул өнгийн харандаагаар хүрээл.
– Таны нүдний будаг давхрааны зураасны хэсгээр арилчихдаг уу? Тэгвэл тенээ түрхэхээс өмнө суурь кремээ зовхиндоо түрхэж өгөөрэй.
– Контураа тэгшхэн тавихын тулд эхлээд дээд сормуусныхаа угт чиглүүлэгч цэгнүүдийг тавь. Дараа нь тэдгээрийг холбо.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 2 =