Мэдээ|(2018-01-05 11:38)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Тантай ижил төрлийн цалин авдаг хичнээн ажиллагчид байдаг вэ?

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг Сангийн сайд танилцуулсан.

Тодруулбал, 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 – 2,500,000 –  төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 – 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна.

Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө.

Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм.

Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 – 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар тохиролцоонд хүрснээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлсэн. Өнгөрсөн онд үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногдуулдаг байсан бол энэ онд 120 000 төгрөгийг хөнгөлнө. Түүнчлэн

  • 2019 онд 160,000,
  • 2020 онд 200,000,
  • 2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр бага орлоготой иргэдийн татвар төлөх ачаалал тодорхой хугацааны дарааллаар буураад явах юм. 

dd

Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос нэгэн сонирхолтой статистикийг гаргажээ. Тодруулбал, таны авч буй цалин 2018 онд хэрхэн өөрчлөгдсөнийг, мөн тантай ижил төрлийн цалин авдаг хичнээн ажиллагчид байгааг мэдэх боломжтой болжээ.  Та энд дарж өөрийн авдаг цалин хөлсний хэмжээгээ оруулан сонирхолтой статистикийг сонирхоорой.

businessmen-over-piles-of-coins_1133-323



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 7 = 16