Мэдээ, Онцлох|(2017-12-11 12:58)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ЮНИСЕФ: Агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна

d76456b109cd600egreat

Агаарын бохирдол олон сая хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхаа­ руулжээ. ЮНИСЕФ энэ талаарх судалгааны тай­ лангаа өнгөрсөн лхагва гаригт цахим хуудастаа нийтэлсэн байна. Уг тайланд дурдсанаар, агаарыг бохир­ дуулагч бодис нь хэт нарийн ширхэгтэй учир хүүхдийн цус, тархи руу нэвтэрч, улмаар тархины хөгжлийг удаашруулж, мэдрэлд нөлөөлдөг аж. Ялангуяа, нэг ой хүрээгүй хүүхдийн тархины хөгжилд агаар бохирдуулагч бодис хамгийн их сөргөөр нөлөөлдөг гэнэ. ДЭМБ тэргүүтэй олон улсын холбогдох байгуулла­ гуудаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс хамгийн бага­ даа зургаа дахин их агаа­ рын бохирдолтой байгаа газруудад одоогийн байд­ лаар нэг ой хүрээгүй 17 сая хүүхэд амьдарч байгаа ажээ. Тиймээс шуурхай арга хэмжээ авахыг ЮНИСЕФ агаарын бохирдлын асуу­ далтай улс орнуудад уриал­ лаа. Мөн агаар шүүгчтэй амны хаалтаар ард иргэдээ хангахын зэрэгцээ хот төлөвлөлтдөө анхаарах, ту­ хайлбал, сургууль, эмнэл­ гийг агаарын бохирдол ихтэй газарт барихгүй байхыг зөвлөж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + = 13