Uncategorized|(2017-11-16 12:25)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


“Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон “Ирээдүйн манлайлагч эндээс” хөтөлбөрийг амжилтай зохион байгуулж байна

907342a947682ae667249d5e6c18de6a

“Алтан жолоо” групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Сансар сүлжээ” дэлгүүрийн хамт олон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн манлайлагч эндээс” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрөөр дамжуулан ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай болон ирээдүйд ажилдаа хэрхэн амжилттай, үр бүтээлтэй ажиллах тухай сонирхолтой илтгэл, зөвлөмжүүдийг хүргэсэн юм. Тухайлбал:

  • “Хүний нөөцийн менежер гэж хэн бэ?” сэдвээр ЗХНХГ-ын ахлах менежер Г.Оюун-Эрдэнэ;
  • “Санхүүгийн мэргэжил” сэдвээр СУГ-ын ахлах нягтлан бодогч Г.Золзаяа;
  • “Хамгийн сайн маркетер ямар байх ёстой вэ?” сэдвээр Маркетингийн менежер Б.Сайнбилэг;
  •  “Ажилдаа дурла” сэвдээр Сансар-39 салбарын эрхлэгч С.Эрдэнэчимэг нар илтгэлүүдээ амжилттай тавьж ирээдүйн манлайлагч болсон сурагчидтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

“Ирээдүйн манлайлагч эндээс” хөтөлбөр 2017.11.15-нд СБД-ийн 35-р сургууль, СХД-ийн 65-р сургууль дээр тус тус зохион байгуулагдсан бөгөөд сургуулийн удирдлагууд “Энэ цаг үед нүдээ олсон маш хэрэгтэй сургалт байлаа, ирэх жилүүдэд мөн энэ сургалтаа дахин хийгээрэй” хэмээн зохион байгуулагчдад захиж байлаа.

Тэдний дараагийн зогсоол БЗД-ийн 69-р сургууль.

Ийнхүү “Сансар” сүлжээ дэлгүүрийнхний ирээдүй, хойч үедээ туслах нийгмийн хариуцлагын аян амжилттай үргэлжилж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + = 11