Мэдээ, Онцлох|(2017-10-31 15:57)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Монгол хүн ДНЭМБ-ын удирдах зөвлөлд сонгогдлоо

Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 сарын 23-27-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болж өнгөрлөө. Тус уулзалтад Монгол улсаа төлөөлөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар оролцов. Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна. Энэ үеэр ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд гурван гишүүн нөхөн сонгосон бөгөөд хоёр үе шаттай явагдсан сонгуулиар Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо. Мөн Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогдов. Тус нийгэмлэгт90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй бөгөөд дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар ийнхүү анх удаа Монгол хүн сонгогдсон байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 2