Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж

Karin Bolgesi Yaglanmasi

Karin Bolgesi Yaglanmasi

Элдэв төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан олон янз. Эрдэмтэд өнөөг хүртэл хортой хоргүй хавдар үүсгэгч хүчин зүйлийг гүйцэд тогтоогоогүй болно.

Зарим хорт хавдрын шинж тэмдэг огт мэдэгдэхгүй явагдах нь ч бий. Гэхдээ өөрийгөө чагнадаг, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүст бие организмын яльгүй өөрчлөлт, зовиур ч бай анзаарагдаж болно. Жишээ нь:

Хоол ундандаа хэвийн боловч тодорхой шалтгаангүйгээр тураад байгаа бол…
Хэрэв та турах зорилго тавьж, хоол ундаа хасаагүй бол шалтгаангүй турах нь түгшүүрлэх дохио ч байж мэднэ. Гэхдээ хөдөлгөөн ихдэх, явган явах ажилтай байдаг бол энэ нь ч мөн турахад нөлөөлнө. Юутай ч шалтгааныг нь тогтоохын тулд эмчид үзүүлээрэй!

Өглөө босоход бие нозоордог бол…
Эрүүл хүн нойр муутай хоносон ч эрч хүчээ алддаггүй. Харин унтсан хэрнээ бие нозоордог, төлөвлөсөн ажлаа хойшлуулдаг, ядардаг бол бие өвдсөний шинж.

Хоол идэхэд хоолой дээр тээглэж, горойдог бол…
Хэрэв энэ байдал долоо хоногоос дээш хоног үргэлжилбэл эмчид ханд. Улаан хоолойн хорт хавдар ийм маягаар эхэлдэг аж.

Хоолой сөөх, удаан хугацаанд хий ханиалгадаг бол…
Мөн л эрүүл бус байгаагийн дохио. Хэрэв хориос дээш хоног энэ зовиур үргэлжилбэл өөрөө аргалах гэж бүү оролдоорой. Яаралтай эмчид хандах нь зүйтэй!

Цусархаг ялгадас гарах, шээс, хамраас шалтгаангүй цус гардаг бол…
Энэ бол аюултай. Гэнэт ийм үзэгдэл ганц удаа ч бай илэрвэл эмчид даруйхан очих нь зөв.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 7