Мэдээ, Онцлох|(2017-10-25 14:43)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Томуугийн эсрэг вакцин үнэгүй хийгдэж байна

a236ac1ffd0a87f577c15e4cb2d3102f29b49f3c

 Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна.

            Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байна. Агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ.

Мөн ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. /Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авна уу/

Түүнчлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тав хүртлэх насны 370,000 хүүхэд, 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгоод байна.

Агаарын бохирдлын индекс өндөртэй газарт байрлах томуугийн

эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах

 Нийслэлийн цэцэрлэгийн жагсаалт

 

Цэцэрлэг Олгох вакцин /хүн тун/ Тариур

/0.5 мл/

1. Баянгол дүүрэг
1.1. 120 дугаар цэцэрлэг 691 691
1.2. 157 дугаар цэцэрлэг 699 699
1.3. 162 дугаар цэцэрлэг 670 670
1.4. 77 дугаар цэцэрлэг 660 660
1.5. 85 дугаар цэцэрлэг 602 602
1.6. 87 дугаар цэцэрлэг 599 599
1.7. 88 дугаар цэцэрлэг 618 618
1.8. 89 дүгээр цэцэрлэг 600 600
Дэд дүн 5,139 5,139
2.Баянзүрх дүүрэг
2.1. 22 дугаар цэцэрлэг 666 666
2.2. 61 дүгээр цэцэрлэг 738 738
2.3. 82 дугаар цэцэрлэг 749 749
2.4. 122 дугаар цэцэрлэг 826 826
2.5. 129 дүгээр цэцэрлэг 818 818
2.6. 147 дугаар цэцэрлэг 951 951
2.7. 191 дүгээр цэцэрлэг 274 274
Дэд дүн 5,022 5,022
3.Сүхбаатар дүүрэг
3.1. 42 дугаар цэцэрлэг 542 542
3.2. 68 дугаар цэцэрлэг 550 550
3.3. 69 дүгээр цэцэрлэг 543 543
3.4. 135 дугаар цэцэрлэг 630 630
3.5. 143 дүгээр цэцэрлэг 590 590
3.6. 160 дугаар цэцэрлэг 576 576
Дэд дүн 3,431 3,431
4.Сонгинохайрхан дүүрэг
4.1. 55 дугаар цэцэрлэг 419 419
4.2. 105 дугаар цэцэрлэг 510 510
4.3. 107 дугаар цэцэрлэг 504 504
4.4. 110 дугаар цэцэрлэг 523 523
4.5. 112 дугаар цэцэрлэг 520 520
4.6. 113 дүгээр цэцэрлэг 545 545
4.7. 118 дугаар цэцэрлэг 558 558
4.8. 119 дүгээр цэцэрлэг 519 519
Дэд дүн 4,098 4,098
5.Чингэлтэй дүүрэг
5.1. 5 дугаар цэцэрлэг 491 491
5.2. 9 дүгээр цэцэрлэг 453 453
5.3. 74 дугаар цэцэрлэг 446 446
Дэд дүн 1,390 1,390
6.Хан-Уул дүүрэг
6.1. 27 дугаар цэцэрлэг 531 531
6.2. 35 дугаар цэцэрлэг 408 408
6.3. 41 дүгээр цэцэрлэг 633 633
6.4. 65 дугаар цэцэрлэг 624 624
6.5. 67 дугаар цэцэрлэг 672 672
6.6. 134 дүгээр цэцэрлэг 617 617
6.7. 209 дүгээр цэцэрлэг 485 485
Дэд дүн 3,970 3,970
7.Багануур дүүрэг
7.1. 131 дүгээр цэцэрлэг 310 310
7.2. 138 дугаар цэцэрлэг 400 400
7.3. 241 дүгээр цэцэрлэг 240 240
Дэд дүн 950 950
НИЙТ 24,000 24,000



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 7