Мэдээ, Онцлох|(2017-10-19 12:23)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бөөрний архаг дутагдалд эрдэмтэд анхаарна

4-1-cover-1502961613737

БСШУСЯ, ШУА-аас хамтран зохион байгуулдаг “Эрдэмтний үг” цуврал арга хэмжээнд энэ удаа Ардын багш, хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн багш Х.Гэлэгжамц урилгаар оролцож лекц уншихаар болжээ. Энэ сарын 27-нд тэрбээр “Бөөрний архаг дутагдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Тус цуврал арга хэмжээнд өмнө нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн С.Нарангэрэл, Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат, Философийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа нар урилгаар оролцож байжээ. Хоёр дахь жилдээ болж буй энэхүү цуврал арга хэмжээг залуу судлаач болон оюутан, залуус хүсэн хүлээдэг болсон ажээ.

Б.ДАРЬ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 1 = 8