Онцлох, Ярилцлага|(2017-10-07 13:22)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Б.Шүрэн: Гүн нойргүйдэл сэтгэл гутралд хүргэдэг

header_image_tyfduhd

“Шүр мед” мэдрэлийн эмнэлгийн нойрны төвийн зөвлөх эмч Б.Шүрэнтэй ярилцлаа.

Бид энэ удаа хүн яагаад нойргүйддэг, үүний хор уршиг юу болох, нойргүйдэл эмчлэгддэг эсэх талаар голлон ярилцсан юм.

-Зарим хүн бага унтвал их зүйл бүтээнэ гэсэн ойлголттой явдаг шүү дээ?

-“Шүр мед” мэдрэлийн эмнэлэг, нойрны төвийг үүсгэн байгуулсан цагаас нойргүйдлийн талаар судалж, үүнээс гарах гарц юу болох талаар эрэлхийлэн ажиллаж байна. 2014 онд үүдээ нээснээс хойш, өнөөг хүртэл мэдрэлийн эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөөг иргэддээ хүргэж байна. Бидний хамгийн гол үзлэг, шинжилгээ бол олон үйлдэлт нойрны эмгэгийг тодорхойлох бичлэг хийж, үүнийг эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байна. Хүн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, ажлын бүтээмжтэй байхын тулд хоногт найман цаг унтаж амрах ёстой гэсэн шинжлэх ухааны үндэстэй байгалийн хууль бий. Гэтэл манай хүмүүсийн унтаж амрах цаг жил ирэх тусам богиносч байгаад мэргэжилтэн хүний хувьд сэтгэл зовнидог. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсэх магадлал өндөрсч байна. Таны асуусанчлан зарим хүн бага унтвал их зүйл бүтээнэ гэж ярьдаг. Үүнд шуудхан хариулахад энэ нь сэрүүн зүүд гэж хэлмээр байна. Гол нь ажил, амралтаа зөв зохицуулж байж хүн урт удаан насалж, их зүйл бүтээнэ.

-Та олон үйлдэлт нойрны эмгэгийг тодорхойлох багаж, төхөөрөмж оруулж ирээд ажиллуулж байгаа гэсэн. Тэгэхээр олон үйлдэлт нойрны эмгэг гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Хүмүүсийн дунд нойрны янз бүрийн дагуул эмгэг бий болж байна. Үүнийг бид орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан илрүүлдэг. Жишээлбэл, хүн унтаж байхдаа хурхирдаг, амьсгал нь тасалддаг, хөл нь үечилж чичирдэг, зүүдлээд босоод явдаг, шүдээ хавирдаг. Хүүхэд орондоо шээхээс гадна зарим хүн зүүдэн дундаа босч толгойгоороо хана нүдэх тохиолдол ч бий. Мөн хүүхэд шүдээ хавирахад манайхан сайн зүйл мэтээр хүлээж авч ярьдаг. Аймшгийн зүүд зүүдлэн гэнэт хашгирч сэрдэг. Хэдэн секунд амьсгаа нь тасалддаг хүн ч бас байна. Энэ мэтчилэн нойрны янз бүрийн хөдөлгөөнт эмгэг хүмүүсийн дунд сүүлийн үед ихсэх болсон. Харамсалтай нь, манайхан энэ эмгэгийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгодогт хамаг учир байгаа юм. Нойргүйдэл нь хүн олон өвчинд нэрвэгдэх шалтгаан болж байна. Удаан хугацаанд нойрны дутагдалтай явбал толгойн архаг өвдөлттэй болохоос гадна зүрхний өвчний эмгэгүүд үүснэ. Гүн нойр байхгүй бол сэтгэл гутралд орж, асар их бухимдалтай болно. Ямар нэгэн зүйлд тайван бус хандаж, түрэмгий үйлдэл үзүүлэх нь элбэгшинэ. Тиймээс унтах ёстой цагтаа унтаж, чанартай нойр авч байвал хүн наад зах нь ажлын ачааллаа даах чадвар сууна.

-Чанартай гүн нойр гэснээ тодруулна уу?

-Нойрны эмгэгээс болж хүн бүтэн сайхан гүн нойртой хонож чадахгүй байна. Нүдээ аниад унтаад байгаа атал шөнөжин зүүдэлж хөнгөн нойртой хонодог. Энэ бол тухайн хүнд илэрч буй нойрны эмгэгийн нэг үзэгдэл. Ийм эмгэгтэй хүнийг нүдний хурдан хөдөлгөөнт нойроор унтаж байна гэж ойлгож болно. Энэ нойрны уршгаар хүн маргааш ажиллах эрч хүч, амин хүчлээ алддаг юм. Бөх, чанартай нойрны үр дүнд ажлын эрч хүч, уураг тархины амин хүчил гээд олон зүйл нийлэгжиж байдаг. Чанартай нойрны эрч хүчээс хүн энергиэ авч, 12 цаг ажиллаж, сэрүүн байна. Энгийнээр ойлговол ажлын чадвартай байх юм. Нойрны эмгэгт өртсөн хүн бусдынхаа ярьсныг буруу ойлгох тал ажиглагдана. Тэгэхээр нойр хүний хийж, бүтээх ажилд нөлөөлөхөөс гадна харилцаанд их чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. Буруу ойлгож, буруу яриад байгаа хүн нойроо сайн авч чадахгүй байгаагийн бас нэгэн илрэл юм. Гүн нойроо авч чадаж байгаа хүн хэд хэдэн ажлыг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай байдаг. Харин нойр дутуу бол маргааш нь ажил гүйцэтгэх чадвар байхгүй болж хүний ярьсан зүйлийг ч ойлгохгүй. Оюутан бол хичээлээ ойлгохгүй өдрийн турш нойрмоглож, унжийна гэсэн үг.

-Нойргүйдэл үүсгэж байгаа шалтгааны талаар та товч мэдээлэл өгөөч. Юунаас болж хүн нойргүйддэг юм бэ?

-Манай эмнэлэг Герман улсаас орчин үеийн “Полисомнографи” багаж, тоног төхөөрөмжийг Монголд анх удаа оруулан ирж олон үйлдэлт нойрны эмгэгийг тодорхойлж байгаа ганц байгууллага гэдгээрээ онцлогтой. Нойрны олон үйлдэлт эмгэгийг хэрхэн тодорхойлдог талаар миний бие болон манай эмч, мэргэжилтнүүд Герман улсад очиж номын дуу сонссон. Дахин хэлэхэд манай хүмүүс нойрны эмгэгийн талаар тодорхой ойлголтгүй байна. Нойрон дунд хөл чичигнэх нь нойрны эмгэгийн хөдөлгөөнт хам шинж юм. Хөл нь хөдлөөд байвал хүн гүн сайхан унтаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Яагаад ингэж чичигнээд байна вэ гэвэл энэ нь олон төрлийн шалтгаант өвчинтэй холбоотой. Ер нь нойрны эмгэгүүд нь хүнд натри, калийн микро элемент дутагдсанаас болж үүсдэг. Энэ нь ахмад настнуудад илрэх хандлага түгээмэл байдаг. Хүмүүсийг нойргүй болгож байгаа буруутныг эрдэмтэд цахилгаан төхөөрөмжтэй холбон тайлбарладаг. Цахилгаан хэрэгслийн хөх туяа хүний бие дэх өдөр, шөнийн мөчлөгийг хянаж, зохицуулдаг мелатонин хэмээх дааврын ялгарлыг бууруулдаг байна. Тэгэхээр зурагтын суваг бүрийн наймдугаар сарын сүүлээр мэдрэлийн эмч нарын олон улсын хурал болдог. Энэхүү хурлын үр дүнд нойронд амьсгал тасалдах хам шинжтэй хэдэн хүн Монголд байна гэдэг талаар судалгаа хийж бүртгэж авч оношилсон. Үр дүнгээр нь миний бие дээрх хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ дашрамд хэлэхэд, нойр гэдэг нь хүний эрүүл байх үндэс. Нойрыг манайхан гүн нарийн ойлгоогүй байгаа учраас ингэж хэлэхээр гайхаж хүлээн авч магадгүй. Гаднын улс орон нойрыг ямар их чухал зүйл болохыг аль хэдийнэ ойлгосон. Энэ талаар судалгаа ч их хийж байна. Гэхдээ энэ нь хожуу үүссэн анагаах ухааны салбар. Германд гэхэд 1992 онд үүсгэн байгуулсан байх жишээтэй. Мөн үүний дараахан тус улсын Анагаах ухааны их сургуулийн дэргэд нойрны төвийг байгуулж байсан. Саяхан миний бие Японы химийн их сургуулийн эмнэлэгт дадлага хийгээд ирлээ. Энд таван жилийн өмнө Нойрны төвийг үүсгэн байгуулсан гэсэн. Тэгэхээр энэ нь их залуу шинжлэх ухааны салбар болж байгаа юм. Монголд манай эмнэлгийн хамт олон энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх гэж зорьж зүтгэж байгаадаа баяртай байдаг.

-Сүүлийн үед залуус шөнө бараг унтахаа больсон гэхэд болно. Учир нь, баар цэнгээний газраар их явж байгаа харагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээжийн хэрэг шөнө унтаагүй хүн маргааш нь өдөржингөө нойрмоглох нь аргагүй. Нойроо нөхөж байгаа нь тэр. Ингэж нойроо алдах нь буруу. Хамгийн аюултай нь авах ёстой нойроо аваагүй бие организмд өвчин үүсч эхэлдэг. Хүний бие организм нар сар, өдөр шөнө гэдэг зүйлтэй нягт холбоотой байдаг. Нарны гэрлийн нөлөөгөөр хүний нүдний хүүхэн хараа тунгалагшдаг. Нүд бол гэрлийг мэдэрдэг эрхтэн. Тэр гэрлийг мэдэрснээр тархинд байгаа өнчин тархи сэрдэг. Өдрийн цагаар хүн сэрүүн байж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Орой нарны гэрэл байхгүй болохоор түүнийг мэдэрдэг эрхтэн ажилладаггүй, өнчин тархийг нойрсуулах даавар ялгаруулдаг. Энэ үед хүн унтах ёстой. Байгальтайгаа хүн ингэж зохицолдсон байтал бүхнийг эсрэгээрээ хийгээд байж болохгүй. Гол нь хэвийн ажиллаж хөдөлмөрлөж, эрүүл байж чадахгүй. Үүнийг мэргэжлийнхэн нойр хойшлогдсон эмгэг гэж нэрлэдэг юм.

-Тэгэхээр хүн орой хэдэн цагт унтаж амрах нь зөв юм бэ?

-Том хүн 22 цагт унтаад өглөө сольж байгаад буйдан дээрээ дуг хийх, нөүтбүүкээ тэврээд орондоо орох, дэрнийхээ хажууд гар утсаа тавьж хонохын аль аль нь өөрийгөө удаанаар егүүтгэж байгаа хэрэг юм. Гэхдээ өглөө арай ядан орноосоо өндийж, өдөржин унжийж явдгаа зөвхөн цахилгаан хэрэгсэлд тохож болохгүй. Ажил, амралт гээд бүх зүйлээ зөв зохицуулж байх нь хувь хүн өөрөөс нь шалтгаалах хариуцлага юм.

-Нойргүйдэл эмчлэгдэх үү?

-Эмчлэгддэг өвчин. Нойргүйдлийн шалтгаан, зовиурыг эмчлэх эм манайд хангалттай бий. Манай эмнэлэгт толгой өвдөх, эргэх болон гэмтлийн дараах хавдрын эмгэгийг илрүүлэх зорилгоор тархины цахилгаан бичлэг хийж байна.

-Нойргүй болохоос гадна зарим хүн хэт их унтаад байдаг. Энэ нь эмгэг мөн үү?

-Энэ нь эрүүл мэндийн хувьд бас л асуудалтайн шинж. Ямар нэгэн нойрны асуудалтай байвал мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Монголд нойрны асуудлыг шинжлэх ухааны үүднээс хэр судалсан юм бэ?

-Монголд нойр судлал гэдэг зүйл огт хөгжөөгүй байна. Одоо л зөвхөн эхлэлийг нь тавих гэж хичээж байна. Өөрөөр хэлбэл, нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй хүмүүсийн судалгааг манай эмнэлэгт хийж эхэлсэн. Жил 06 цагт босвол тохиромжтой. Насанд хүрэгсэд найман цаг унтах нь чухал. Гол нь нойроо заавал бүтэн авах ёстой. Шинээр мэндэлсэн хүүхэд өдөрт бараг 22 цаг унтдаг. Идэр насны залуус болон өсвөр үеийнхэн хоногт 10 цаг унтаж амарвал сайн. Нойроо бүтэн авахгүй бол эрүүл байж чадахгүй шүү дээ.

Б.ДААРИЙМАА



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 9 =