Uncategorized|(2017-09-12 09:50)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Зөв хоол хүнс хэрэглэх нь түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлнэ

Эрэгтэйчүүд та бүхэн ямар хоол хүнсийг сонгон хооллож, ямар аминдэм эрдэс нэмэлтээр хэрэглэж, хэрхэн дасгал хөдөлгөөн хийж буйгаас хамаарч бие махбод тань тэр тусмаа түрүү булчирхай тань эрүүл эмгэггүй байх эсэх нь шийдэгдэнэ. Эрдэмтдийн хийсэн олон судалгаа шинжилгээний эцсийн дүнд эрчүүл эрүүл зөв амьдралын хэв маягаар амьдрахад түрүү булчирхайн өмөн тусахтүүний дагалдах олон өвчин эмгэг өвчлөлөөс бүрэн ангид байж болох юм гэж тогтоогоод байна.
Түрүү булчирхайд амьдралын ямар хэв маягаар амьдрах нь тустай вэ, түрүү булчирхайн эрүүл мэндэд тустай ямар хүнс байдаг вэ, та өөрийнхөө мэдэлэгийг сонжоод үзээрэй. Хэрэв та өөртөө итгэлтэй бус байвал доорх хариултыг нь харж болно.

1.    Эдгээрийн аль нь түрүү булчирхайн өмөнгөөс хүчтэй хамгаалагч вэ?
А. Цэцэгт байцаа
Б. Салмон загас
В. Улаан лоолийн шүүс
Г. Жимсний шүүс
2.    Доорх эрүүл амьдралын хэв маягуудаас аль нь түрүү булчирхайд нөлөөлдөггүй вэ?
А. Тамхинаас зайлсхийх
Б. Тогтмол дасгал хийх
В. Сэтгэлийн хямралаас ангид байх
Г. Олон төрлийн жимс ногоо, үр тариа хэрэглэх
3.    Аминдэм эрдэс бодисын нэмэлтүүд нь түрүү булчирхайн өмөнгөөс сэргийлэх нөлөө байхгүй.
А. Үнэн
Б. худал
4.    Эдгээр хүнсний алийг нь их хэмжээгээр хэрэглэх нь түрүү булчирхайн өмөнг үүсэхэд гүнзгий нөлөөлөх вэ?
А. Мах махан хүнс
Б. Сүү
В.Чихэр
Г. а ба б
5.   Буурцаг нь түрүү булчирхайн өмөнг эсэргүүцэгч мөн.       
А.Үнэн
Б.худал
6.   Эдгээрийн аль нь түрүү булчирхайн томролын улмаас үүсэх шээсний замын бөглөрөл эмгэгийг бууруулдаг вэ?
А. Дасгал тогтмол хийх
Б. Архи каффейныг хэрэглэхгүй байх
В. Унтахын өмнө шингэн зүйл уухгүй байх
Г. Бүгд
Хариулт:
1-в, 2- в, 3- б, 4-а, 5-а,  6-г



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + = 5