Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


​Стрессийн үед ч сарын тэмдэг өвдөлттэй ирдэг

Young woman taking facial tissue from a box

 

 

 

 

 

 

 

 

 

 

Биений юм ирэхийн өмөн зарим эмэгтэйчүүдийн махбодид зовиур шаналгаа илэрдэг. Энэ нь өнчин тархи, харааны товгор, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарсантай холбоотой үүсдэг. Энэ хам шинж эрүүл эмэгтэйчүүдийн 25-30% -д, эрхтэн тогтолцооны ужиг өвчтэй эмэгтэйчүүдийн 50% -д тохиолддог. – Бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд – Эмгэг төрөлт – Үр хөндөлт – Сэтгэл санааны цочрол ядаргаа – Бие махбодын хурц архаг үрэвсэлт өвчнүүд биений юмны өмнөх хам шинжийг үүсэхэд шууд нөлөөлнө. Биений юм ирэхийн өмнө илрэх шинж тэмдгүүд – Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, нойр хулжих, хэт цочромтгой болох, сэтгэл санаа өөрчлөгдөх, ааш араншин хурц болох шинжүүд илэрнэ. Эдгээр нь тархины эдэд шингэн хуримтлагдсантай холбоотой үүснэ. – Зүрх дэлсэх, хөлрөх, толгой эргэх, хөл хурууны үзүүр эрвэгнэх, мэдрэхүй сулрах – Үе мөчөөр өвдөх, хавагнах, хөх эмзэг болох зэрэг шинжүүд илэрнэ – Нэлээд хүнд тохиолдолд халуурах, огиулах, зүрх дэлсэж судасны тоо олшрох, амьсгал боогдох, шээсний гарц ихсэх зэрэг хам шинжүүд илэрнэ – Хааяа харшил, загатнаа гарах байдал илэрч болно. – Нуруу ууцаар өвдөх, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх – Гэдэс хэвлий томрох, дүүрэх – Зарим хоолонд дуртай, заримд дургүй хүрэх – Өтгөн хатах – Бие халуу шатах – Анхаарал төвлөрөл муудах – Жин нэмэх – Нойронд муудах Эдгээр шинжүүд биений юм ирэхэд дөхөхөд улам тод илрэх ба харин ирмэгц ор мөргүй алга болно. Биений юм ирэхийн өмнөх хам шинжийг эмгэг шинжийн тод бүдэг илрэл, өвчний явц, үргэлжлэх хугацаанаас хамаарч хүнд хөнгөн гэж ангилна. Хөнгөн хэлбэрийн үед биений юм ирэхээс 2-10 өдрийн өмнө 3-4 шинж илрэх ба 1-2 нь илүү тод илэрнэ. Хүнд хэлбэрийн үед биений юм ирэхээс 3-14 хоногийн өмнө 5- аас доошгүй шинж илрэх ба үүний 2 шинж илүү тод илэрдэг. Энэхүү эмгэгийг оношлох нь хялбар бөгөөд учир нь биений юмтай холбоотой сэдэрч, түүнийг ирэхэд өвчин арилах тул энэ байдлаар ялгах боломжтой Биений юм ирэхийн хам шинжийг эмчлэхдээ тархи мэдрэлийн тогтолцоог хэвийн болгох, биеийн дархлааг сайжруулах, үрэвслийг бууруулах, хаван хөөх, бэлэг эрхтэн бусад тогтолцооны ужиг эмгэг өвчинг эмчлэх замаар анагаах арга хэмжээг авна. Эмчилгээний гол хэсэг нь сэтгэл засал, хордлого тайлахад чиглэгддэг.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 11