Мэдээ, Онцлох|(2017-07-03 11:06)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Эрүүл мэндийн байгууллагын барилгын хяналтын асуудлаар уулзалт хийлээ

Эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйл болон  Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Эрүүл мэндийн сайдын баталсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой тушаал журмын дагуу зохион байгуулж, аймаг, нийслэлийн тусгай зөвшөөрлийн комиссыг нэгдсэн арга зүйгээр ханган ажиллаж байна.
Уулзалтад дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ  Эрүүл мэндийн тухай хуулийн 19.9 заасан “Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага хэрэгцээний тодорхойлолтыг үндэслэн барилгын зураг төсвийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулна”, мөн 19.10.4-д заасан “Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр” гэсэн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцохоор зохион байгуулж байгаа нь цаг үеээ олсон уулзалт болж байгааг онцоллоо.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэнд, спортын сайдын “Тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам батлах тухай” 2015 оны 298 болон Эрүүл мэнд, спортын сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу 2 үе шаттай гүйцэтгэж Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байна.
2016 онд шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 19.9, 19.10.4 дэх заалтын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тухайн эрүүл мэндийн байгууллага нь барилгын зураг төсвийг боловсруулж холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулсан эсэх, барилга нь батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан эсэх болон зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн шийдвэрлэхээр болсон. Иймд “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Дээрх тушаалд эрүүл мэндийн байгууллагын барилгын зураг төслийг хянах, баталгаажуулах, ашиглаж болох эсэх шийдвэрийг гаргах асуудлыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой заалтууд оруулахын тулд холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтанд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын төлөөллүүд оролцлооо



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 4 = 12