Мэдээ, Онцлох|(2017-06-22 13:20)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ЭХ БАРИГЧ НАРЫГ ЧАДВАРЖУУЛНА

Монгол улсын эх баригчдын мэргэжил, ур чадвар, сургалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага их байна. Одоогийн байдлаар 47429 эмнэлгийн ажиллагсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагийн 916 буюу 1.9 хувь нь эх баригч байна. Эх баригч нарын 39.6 хувь нь сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь лавлагаа төвүүдэд эх барихын тусламж үйлчилгээг үзүүлж байна

ЭМЯ-ны Эх Барихын Салбар Зөвлөл, АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, бүрэлдэхүүн болон Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны Салбар сургуулиудын Сургалтын алба, эх барихын багш нар оролцож байгаа уг уулзалтыг Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран зохион байгуулж байна.

Зөвшилцөх уулзалтын зорилго нь Эх баригч мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх талаар АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын эх барихын мэргэжлийн багш нарын санал зөвлөмжийг авч, цаашид хөтөлбөрийг нарийвчлан боловсруулж 2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа болно.

Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг ОУ-ын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулснаар эх барихын тусламж үйлчилгээтэр дундаа хэвийн жирэмсний тусламж үйлчилгээгчанартайхүртээмжтэйболгоходэх баригчдын үүрэг оролцоог идэвхижүүлэх, төгсөн гарч буй мэргэжилтний ур чадварыг сайжруулах,чадавхижуулахад чухал хувьнэмэр оруулах юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + 1 =