Мэдээ, Онцлох|(2017-06-22 13:21)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Баянгол дүүргийн 52639 иргэнийг B, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулна

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийж буй Баянгол дүүргийн хувьд 1-23 дугаар хорооны 40-65 насны 52639 иргэнийг хамруулахаар ажиллаж байна.

Тэгвэл энэхүү үйл ажиллагааны талаархи мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнөөдөр Баянгол  дүүрэгт зохион байгуулагдлаа.

         Өдөрлөгийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрхэс” клиник болон Баянгол дүүргийн  эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



8 + 1 =