Мэдээ, Онцлох|(2017-06-21 13:16)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ

     Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий 7 эрүүл мэндийн байгууллага /Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”, Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг, Интернейшнл медикал сентер ХХК-ий Интермед эмнэлэг, Интенсивкаре ХХК-ны ICU эмнэлэг, Сити-Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг, Ачтус ХХК-ны Агапе хоспис, Нарт-Эрдэнэс ХХК-ны Кидней Кейр гемодиализийн эмнэлэг/ шалгарч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авахаар чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаар  дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан.

            Үүний үр дүнд 2017 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн үнэ төлбөргүй чанартай эмчилгээ, үйлчилгээнд хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.

            Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байна.

            2016 оны 09 дүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж,  хүлээгдэл байхгүй болсон.

            Цаашид Хөвсгөл, Архангай,  Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн тус эмчилгээний чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/119 дүгээр “Гемодиализ эмчилгээний журам, хуваарь батлах” тухай тушаалыг батлан, хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + 4 =