Мэдээ, Онцлох|(2017-06-20 13:19)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Архангай аймгийн сумдад “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хяналт, үнэлгээ хийж, үзлэг зохион байгууллаа

“Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хяналт, үнэлгээг Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдад хийв. Тус аймгийн Хайрхан суманд элэгний С вирусын илрүүлэг 85%; В вирусын илрүүлэг 40 орчим хувьтай байхад, Цэцэрлэг суманд С вирус 84%; В вирус 41% байна. Эрдэнэмандал суманд С вирус 86%, В вирус 40 орчим хувийн тус тус илрүүлэг хамрагдалттай байв.

Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 12-15 ны өдрүүдэд дээрхи сумдад УГТЭ, ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг ажиллаж, зүрх судас, элэг цөс, дүрс оношлогоо, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг оношлогоог хийж хөдөө орон нутгийн 1100 орчим иргэд, хөдөлмөрчдийг хамруулсан байна.
Мөн Эрүүл  Мэндийн салбарын бодлого чиглэл болон Эрүүл Мэндийн Яамны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны шинэчлэл, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, мөн “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт үнэлгээний явц ач холбогдлын талаар хөдөө орон нутгийн Эрүүл Мэндийн Байгуулгуудын эмч, ажилчдад болон, ард иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг амжилттай явууллаа.

Хөдөө орон нутгийн ард иргэд төдийгүй хөдөө аймаг, сумдын эмч ажилтнууд МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөр болон Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, лавлагаа шатлалын Эрүүл Мэндийн байгууллагуудын өндөр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн үзлэг оношлогоонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + 2 =