Мэдээ, Онцлох|(2017-06-19 11:24)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Сүхбаатар аймагт ажиллан, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, хөтөлбөрийн явц, хэрэгжилттэй танилцлаа.

Тус өдөрлөг нь аймгийн иргэдийн шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьсон бөгөөд тус аймагт нийтдээ 13926 хүн хепатитийн В, С вирусийн илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 6 мянга гаруй хүн хамрагджээ.

Өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсон тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр эрүүл мэндийн чиглэлээр олон асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд В, С вирус тоолох аппаратыг худалдан авч, 107 орыг шүүгээний хамт бэлэглэлээ. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг нь цахилгаан лифттэй болж байгааг иргэд талархалтайгаар хүлээн авч байсан юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + = 9