Мэдээ, Онцлох|(2017-06-19 11:40)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд МУ-ын ЭМЯ, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хооронд хамтран ажиллах зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, ЭМЯ-аас хепатитийн вирусийн халдварын тархалтыг бууруулах, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулахаар олон талт арга хэмжээг авч байгаагийн нэг нь өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж буй явдал юм. Бид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөгөө авах, эмч, мэргэжилтнүүдээ гадаад, дотоодын сургалтад хамруулж, судалгаа шинжилгээний ажлыг нотолгоонд суурилсан, мэргэжлийн түвшинд хамтран зохион байгуулах боломж гарч байгаад талархалтай буйгаа онцлон тэмдэглэв.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар АНДЭЭСХ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад зөвлөгөө өгч, хепатитийн вирус, түүний шалтгаант элэгний эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад сургах үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх юм.

Харин Монголын Элэгний эмгэг судлалын холбооны хувьд олон улсын эрдэмтэн судлаач, зөвлөхүүдийг Монгол улсад урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах тал дээр хамтран ажиллахаар боллоо.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + = 5