Мэдээ, Онцлох|(2017-06-17 18:52)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Элэгний хорт хавдрын улмаас хөнгөвчлөх эмчилгээний эрэлт нэмэгдсээр байна

Элэгний хорт хавдраар  нас барагсдын тоогоор Монгол дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн дунджаас даруй зургаа дахин олон хүн энэ өвчнөөр нас бардаг байна.

Эдгэшгүй, хүнд өвчтэй хүмүүст туслах аяныг Монголын нэгэн эмч бүсгүй эхлүүлсэн түүхтэй.

Д.Одонтуяа эмч, “15 жилийн өмнө Монголд хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ байгаагүй. Өвчтөнүүд ихэнхдээ гэртээ өвчиндөө шаналан нас бардаг байсан. Харин одоо Хавдар судлалын үндэсний төвд 16 өрөөтэй Хөнгөвчлөх эмчилгээний тасаг үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйлчилгээг 21 аймагт ч үзүүлж байна.

Хөнгөвчлөх эмчилгээний ачаар биеийн, сэтгэлийн шаналал болон тулгарч буй нийгмийн асуудлууд багасдаг.

Хүн амын дунд элэгний вируст халдварын тархалт өндөр, архи согтууруулах ундааны замбараагүй хэрэглээ их учир элэгний хавдраар нас барагсдын тоо улам нэмэгдсээр байна. ” Гэж ярилаа.

Тэрээр элэгний хорт хавдар зэрэг эдгэшгүй өвчинтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээний үндэсний хөтөлбөрийн суурийг Монгол улсад анх тавьсан байна.

Монгол улсын засгийн газраас элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Д. Одонтуяа эмч хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ авах иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж буйг онцолжээ.

Тэрээр “Хөнгөвчлөх эмчилгээний ачаар биеийн, сэтгэлийн шаналал болон тулгарч буй нийгмийн асуудлууд багасдаг. Энэ нь өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд их тустай. Амар амгалан нойрсох нь чухал. Учир нь хүн бүр өвдөлтгүй амьдарч, өвдөлтгүй үхэх эрхтэй.” Гэсэн юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 6