Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


“Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалт болж байна

 Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран “Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалтыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Энэхүү хуралд 24 орны 500 гаруй хүндэт профессорууд оролцож, орчин үеийн вируст хепатитийн эмчилгээ оношлогоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулахын зэрэгцээ элэгний С вирусыг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагыг бусад гадны улс орны эмч мэргэжилтнүүд болон судлаач нартай хуваалцах боломжтой аж.

Энэхүү арга хэмжээг “Монголын элэгний эмгэг судлалын холбоо”, “Омбол” ХХК  газрууд хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн энэхүү арга хэмжээ Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжлэх юм байна.

Манай улсын хувьд вируст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр элэгний С вируст хепатитийн эмчилгээг улс орны хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. Мөн дэлхийн хэмжээнд С вирусын эмчилгээний загвар орны нэг болсон билээ. Тиймээс Монголын элэгний эмгэг судлалын холбоо 2015 онд “Элэгний С вирус болон хавсарсан халдвар” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эх орондоо зохион байгуулах, эрхийг олон оронтой өрсөлдөөний үндсэн дээр олж авсан билээ.

Элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд манай орон багтаж буй гадныхан энэ үеэр онцолж байлаа. Түүнчлэн одоогийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг иргэд онцолсон юм. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар яригдаж байгаа зэрэг олон эерэг үзүүлэлт гарч байгааг онцолж байлаа.

Монгол Улсын хувьд элэгний вируст гепатит болон хавсарсан халдварын эсрэг хийж байгаа ахиц болон алхамуудаа дэлхийн улс орнуудад танилцуулах таатай боломж гэдгийг дуулгаж байсан юм.

С.Наран 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



1 + = 9