Мэдээ, Онцлох|(2017-06-16 14:42)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Хавдрын эмчилгээг энэтхэг эмч нартай хамтран хийнэ

Хавдар судлалын үндэсний төв Энэтхэгийн Jaypee эмнэлэг, Medzul Health-тэй хамтран ажиллахаар болжээ.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар бүх төрлийн хавдрын эмчилгээнд хамтран ажиллах, хагалгааны өмнөх болон дараах асаргаа сувилгааны тал дээр дэмжлэг үзүүлэх юм.

Өмнө нь тус хоёр эмнэлэг голчлон элэг шилжүүлэн суулгах хагалгааг хамтран хийж байсан бол ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж.

Энэтхэг эмч нар зөвхөн элэгний өвчлөл, хавдрын эмчилгээ төдийгүй хүүхдийн зүрх судлалын чиглэлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Ингэснээр манай эмч нар тус эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологтой танилцаж, сургалтад сууж, ажиглагчаар оролцох боломжтой болж байна.

Эмнэлгийн болон яаралтай түргэн тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад Монголын эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг тус эмнэлгийн зүгээс онцолж байв.

Jaypee эмнэлэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүх төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг бөгөөд хүнд хэлбэрийн элэгний хагалгаанууд хийдгээрээ туршлагатай аж. Монгол Улсын хувьд элэгний өвчлөл өндөр, хожуу оношилогддог учраас энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсон талаараа тус эмнэлгийн Элэг шилжүүлэх багийн ахлагч, мэс заслын эмч Абхидийп Чаудхари хэлсэн юм.

ХСҮТ-тэй хамтран элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хагалгааг хийж, хагалгааны дараах өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Энэ талаар ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийн эмч, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Мөнхзаяа,

-Элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2017 оноос эхлэн эхлүүлэхээр болсон. Ингэхдээ дэлхийд нэртэй эмч, мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцож байна. Мөн мэс заслын өмнөх болон дараах эмчилгээ, хяналтыг удирдаж сурахад чухал ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл нь тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа болон дараах эмчилгээний явцыг суралцахад маш том хувь нэмэр болж байна. Хагалгааны явцад тус эмнэлгийн эмч нар багаараа оролцох боломжтой болж байгаа нь давуу тал болж байна гэв.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 12