Мэдээ, Онцлох|(2017-06-13 14:33)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


“Сүрьеэгүй Улаанбаатар” болно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталсан билээ. Тус дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон асуудал төлөвлөснөөс эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа аж.

Тухайлбал халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Сүрьеэгүй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Хан-Уул дүүргээс эхэлсэн бөгөөд цаашид нийт дүүрэгт үргэлжлэх юм байна.

Мөн Койка олон улсын байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 12000 орчим иргэдэд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэлжээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран орон гэргүй 900 хүнд сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэллээ хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



5 + = 12