Мэдээ, Онцлох|(2017-06-13 14:30)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


В,С вирусын илрүүлэг шинжилгээг ирэх пүрэв гарагаас авч эхэлнэ

Нийслэлд оршин суугч 40-65 насны 330 мянга орчим иргэдийг хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан юм.

Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотноо илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд хороо, хэсгээр нь хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.

Иймд 40-65 насны иргэн та 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж НЭМГ-аас мэдээлж байгаа юм.a



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



9 + 9 =