Мэдээ, Онцлох|(2017-06-09 20:45)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Төв аймагт есөн түргэн тусламжийн автомашин гардууллаа

emneleg

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг,  Баян-өнжүүл, Баян,Баян-өндөр, Ар хуст, Мөнгөн морьт зэрэг суманд найман түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 автомашины түлхүүр гардууллаа.

Мөн багуудад яаралтай түргэн тусламжид явах 54 мотоцикл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан байгаа юм. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 3 = 4