Мэдээ, Онцлох|(2017-06-07 19:29)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


50 гаруй тэргэнцэр, сувилагчийн ширээг шинэчлэн засварлажээ

Монгол улсын Засгийн Газар Бүгд Найрамдах Чех Улстай нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Үүний нэг жишээ Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол улсад 3-5 жижиг орон нутгийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Тус Элчин сайдын яамнаас зарлагдсан орон нутгийн жижиг төслийн хүрээнд “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын төсөл нь нийт 80 гаруй төсөлөөс  шалгарч нийслэлийн Өргөө амаржих газрын 50 гаруй тэргэнцэр болон сувилагчийн 20 ш ширээг шинэчлэн засварлаж, хөрөнгө оруулалт хийснээр жирэмсэн эмэгтэйчүүд болон төрсөн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг зөөврийн тэргэнцрээр үйлчлүүлэх боломжийг олгож мөн асаргаа сувилал хийж буй сувилагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулжээ

Төслийн нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд Ивана Гроллова нар “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын нийсэлийн Өргөө амаржих газарын удирдлагууд эмч эмнэлгийн ажилчид оролцоо.

Дэд сайд Л.Бямбасүрэн уг төслийн нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжсэн олон талын үр өгөөжтэй төсөл болж байгааг цохон тэмдэглээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед эх, нярайн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яам болон, “Сайн үйлсийн зөв зам” ТББ-д талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + 9 =