Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Х.Анхбаяр: Шүд эрүүл байх нь бие эрүүл байхын үндэс

Олны танил Ачтан эмнэлэг шинээр шүдний кабинеттай болж, үйлчлүүлэгчиддээ нэгэн том бэлэг барьжээ. Тиймээс “Ачтан” эмнэлгийн шинэ кабинетын үйл ажиллагааг сонирхохоор Нүүр амны согог заслын эмч Анагаах ухааны магистрант Х.Анхбаяртай хөөрөлдлөө.

-Танай шүдний кабинет хэзээ ашиглалтад орсон бэ?

-Манай шүдний кабинет өнгөрсөн сарын 15-нд нээлтээ хийсэн. Одоогийн байдлаар авагддаг болон авагддаггүй хиймэл шүд хийж үйлчилж байна. Мөн шүдний эмчилгээ, мэс ажилбар хийгдэж байгаа. Бусад эмнэлгүүдээс давуу тал нь гэвэл хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, материалаар хангагдсан. Энэ нь Япон, Солонгос, Америк, Итал, Шанхай зэрэг улсын орчин үеийн материалууд бий. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтээ дотроо хийдэг. Эмнэлгийнхээ ч ариутгалыг давхар хийдэг. Үүгээрээ манайх давуу талтай. Өдөрт шүдний эмчилгээг 15-20, хиймэл шүдийг 10-15 хүнд хийх хүчин чадалтай байгаа.

-Шүд гэдэг эрхтэн өөрөө хүний бие организмд асар их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тэгэхээр шүдээ эрүүл байлгахын үндэс суурийн талаар мэдээлэл өгвөл?

-Хүн хоолыг амандаа хийгээд шүдээрээ сайн зажилж идэж байж ходоод, гэдсээ эрүүл байлгах ёстой. Шүд авахуулна гэдэг чинь тухайн идэж байгаа бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд буталж чадахгүй байдалд хүрдэг. Үүнээс болж ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Тэгээд ходоодноосоо бусад эрхтэн рүүгээ муугаар нөлөөлж өвчний эх үүсвэр болдог. Ер нь шүд авахуулах, шүд өвчлөхөөс л олонхи өвчин үүсдэг.

-Манайд ихэвчлэн авагддаг хиймэл шүд хийгээд байх шиг байдаг. Ер нь авагддаггүй хиймэл шүдний ач холбогдол нь юу вэ?

-Авагддаггүй хиймэл шүдийг олон янзаар хийдэг. Сүүлийн үед эрүүний ясанд нь өрөмдөж гол суулгаж шүд хийж байгаа. Мөн тухайн шүдийг авахуулсан тохиолдолд хажуугийн шүдтэй нь холбож авагдахгүйгээр хийдэг. Бусад эмнэлгүүд ч энэ аргаар хийж байгаа. Манай эмнэлэг удахгүй шүдний гажиг заслын эмчилгээг хийж эхэлнэ.

-Шүдний өвчлөл манай улсад их байдгийн хэрээр эмчилгээний үнэ нь янз бүр байдаг. Тухайлбал, танай эмнэлэг нэг шүдийг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

-Манайх бол үнэ тарифийн хувьд зах зээлийн дундаж ханшаар л хийж байгаа. Одоогийн байдлаар манай кабинет эмч, сувилагч тус бүр хоёртой ажиллаж байгаа. Бүгд л дээд тал нь 15 жил ажилласан чадварлаг хүмүүс бий.

-Тоног төхөөрөмжөө ямар улсаас оруулж ирэв?

-Хамгийн сүүлийн үеийн загварын тоног төхөөрөмж суурилуулсан. Тухайлбал өвчтөн эмчилгээ хийлгэж байхдаа камераар бүрэн харах боломжтой. Ингэснээр өөрийнхөө өвчилсөн шүд болон эмчлүүлж байгаа шүдээ бүрэн харах боломжтой. Бусад эмнэлгүүд бол хэвтүүлээд амыг нь ангайлгаж байгаад ямар эмчилгээ хийж байгаа нь харагддаггүй шүү дээ. Тиймээс үйлчлүүлэгч хангалттай эмчилгээ хийлгэснээ мэдэхгүй мөнгөө төлөөд л гардаг. Манайх бол дэлгэцээр өөрт нь харуулдгаараа онцлогтой. Нөгөө талаар сүүлийн үеийн хүүхдүүд эм тарианаас харшлаад байдаг болсон. Үүнд нь тохируулаад тариа тарихгүйгээр шүршиж мэдээ алдуулдаг эм бэлдмэл хэрэглэж байгаа. Түүнийг шүршснээр эмчилгээ хийх, шүд авахад ямар ч зовиур байхгүй.

-Шүршдэг тариа нь өндөр үнэтэй юу?

-Харьцангуй хямд. 1800-2500 төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа үнэдээ орчихдог юм. Ямар шүдээсээ шалтгаалаад нэг шүд авахад 10-25 мянган төгрөг байдаг. Гэхдээ аль болох авахаасаа илүүтэй эмчилгээ хийх нь чухал. Хүүхдийн сүүн шүдийг хамаагүй эрт авбал дараагийнх нь шүд ургахдаа гажиг үүсдэг. Заавал авах шаардлага гарсан тохиолдолд авна.

-Материалын хувьд гэвэл?

-Материал гэвэл хүүхдийн сүүн шүдийг сүүлийн үед заавал өрөмдөж цэвэрлэдэг. Үүнийг манайх тэгэхгүйгээр харуулаад дээр нь шаазан ломбо тавьж байгаа. Мөн ган, хайлш зэрэг хүний биед харшил өгдөггүй олон төрлийн материал бий. Авагдахгүй хиймэл шүд хийлгэх гэж буй тухайн хүнээс шинжилгээ авч биед нь харшлахгүй материалаар хийж өгнө.

М.НАРАНБОЛД



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



4 + = 12