Мэдээ, Онцлох|(2017-06-05 13:03)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Гэмтлийн эмнэлэг нисдэг тэрэгний хөөрч, буух зурвастай болно

 

Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн ЗДТГ-ын хөрөнгөөр  тохижуулах ажил хийгдэж байна. Энэ хүрээнд Шастины нэрэмжит  гуравдугаар эмнэлгийн гадна талбай автомашины зогсоол, эмнэлгээр үйлчлүүлэгсэд тав тухтай үйлчлүүлэх тохижилтын ажлыг өнгөрсөн сард дуусгасан байна. Харин Гэмтэл согог  судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилтын ажлууд ид өрнөж байгаа юм.

“Бумбат даваа” ХХК “ГССҮТ-ийн гаднах арван мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн бөгөөд зургадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар үндсэн зогсоолуудын асфальт, бетон хучилтуудыг хийж буй бөгөөд эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгожээ. Мөн  ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийн зөвшилцлийн хүрээнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зургийн дагуу ажиллаж буйг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцлов.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилтын ажил  80 орчим хувьтай явж байна. Эмнэлгийн өмнөх автомашины замыг өргөтгөж, ногоон байгууламж байгуулан 70 орчим зогсоол хийх юм байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 5 = 7