Uncategorized|(2017-03-28 11:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Гемодиализын эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ

204024-25032017-1490438572-1325565010-%d0%b4%d0%b8%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b7

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ”, мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г энэ сарын 22-ны өдөр байгуулсан байна.

Гемодиализын эмчилгээг долоон хувийн эмнэлэгт хийх гэрээ байгуулснаар 140 гаруй үйлчлүүлэгч эмчилгээнд хамрагдаж, тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж бүрдлээ.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагад гемодиализын 161 аппаратаар нийт 571 иргэнд бөөр орлуулах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Гемодиализын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгүүд:
1. Люкс диализ ХХК Люкс диализ эмнэлэг
2. Нарт эрдэнэс ХХК-ий Кидней кейр эмнэлэг
3. Сити Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг
4. Ач тус ГХО ХХК-ий харьяа Агапэ эмнэлэг
5. Интернейшнл Медикал Сентер ХХК-ий Интермед эмнэлэг
6. Интенсивкаре ХХК-ий ICU эмнэлэг
7. Хурилдуур ХХК-ий Эрин эмнэлэг гэж нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



2 + 7 =