Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Сүрьеэ ба ХДХВ/ДОХ-ын хавсарсан халдвар

 

Сүрьеэ өвчин үүсгэгч нянг – Сүрьеэгийн савханцар, Кохын савханцар, Англиар “микобактериум туберкулозис” – “mycobacterium tuberculosis” гэж нэрэлэнэ.
Энэ нянг дүрслэж хэлбэл 2 үзүүртээ толгойтой шүдэнзний мод эсвэл гар ганьтел шиг хэлбэртэй. Гадаад орчинд ялангуяа харанхуй,сэрүүн, чийглэг орчинд удаан (- 40 хэмд 50 жил) амьдарна. Нарны шууд тусгалд 1 цагийн дотор үхнэ. Цэрний түрхэцийн шинжилгээгэр сүрьеэгийн нян илэрч байгаа хүний амьсгал, шүлс, цэрний хамт гарч орчний агаарт цацагдсан нянгаар бохирдсон агаараар амьсгалсанаар дамжин халдварлана.
Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
–  Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
–  Хангалтгүй хооллолт
–  Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
–  Дархлал сулрах
–  Стресс
Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин).
Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.
Сүрьеэ / ХДХВ хавсарсан халдварын онцлог:
–  Уушигны бус сүрьеэ. Голдуу тархмал тунгалгийн булчирхайн сүрьеэ тохиолдоно.
–  Хурц тархмал сүрьеэ
–  Сүрьеэ ховор тохиолддог хэсэгт халдвар илэрнэ
–  Уушгиндаа их өөрчлөлттэй ч Т(-)
–  Туберкулины сорил ихэвчлэн сөрөг
–  Цээжний рентгенд голтын ба угийн тунгалгийн булчирхайнууд томорсон байна.
–    ХДХВ/ДОХ-ын үед СD4+Tэс сонгомлоор цөөрч, эсийн дархлааны хариу урвал мууддаг.
–    CD4 > 350 эс/мл буюу эхний шатанд сүрьеэ өвчний явц ердийнхөөс бараг ялгарахгүй.
–    CD4 <200 эс/мл болсон үед уушигны сүрьеэгийн хэв шинжит бус өвчлөл үүсч эхэлнэ.
–    CD4 <150 эс/мл болсон үед уушигны бус сүрьеэ элбэг тохиолдоно.
–    Micobacterium avium комплексийн халдвар CD4 <50 эс/мл болсон үед өвчтөн нас барахаас өмнө түгээмэл халдвар байдлаар гэнэт огцом өндөр халуурч, хөлрөх, архаг суулгалт, анеми, хэвлийгээр өвдөж, сульдан, тураалд ордог.
Эмнэл зүй:
Халуурах, жин буурах, хөлрөх, архаг суулгалт, сульдах шинжүүд элбэг тохиолдоно.
Дархлаа муудснаас гуурсан хоолойн доторх цочрол багассанаас ханиалгах, цустай цэр гарах шинж бага байна.
Уушигны бус сүрьеэ бол тухайн эрхтний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой шинжүүд илэрнэ.
Захын тунгалгийн булчирхайн сүрьеэ:
–    Булчирхай 2см ба түүнээс дээш хэмжээтэй. Нэг талаа эсвэл хэсэг газрын
–     эмзэглэлгүй
–    Хавагнасан
–    Хатуу байснаа сүүлдээ зөөлөрч цоорно.
–    Ихэвчлэн хүзүүний орчмоор байрлана.
–    Капошийн сарком
–   Хүзүүнээс буса тунгалгийн булчирхай ба булчирхай 2 тал зэрэг томрох нь сүрьеэгийн бус шинж болно.Дараах тохиолдлуудад сүрьеэтэй хамт ХДХВ-ын халдвар хавсарсан байж магадгүй гэж үзнэ.
•    Бүх  тунгалгын булчирхай томорсон
•    Кандидын халдвар
•    Сараас дээш хугацаагаар үргэлжилсэн архаг суулгалт
•    Могой яр
•    Капошийн сарком
Оношлогоо:
Халдвар авсан хүн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зөвхөн Мантугын сорилын тусламжтайгаар илрүүлнэ. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрүүлсний дараа эмчилгээг зөв хийхийн тулд өсгөврөөс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ.
ХДХВ халдвар ба БЦЖ вакцин:
ХДХВ халдвар авсан хүүхдийн дархлаа суларсантай холбоотой БЦЖ-ийн тархмал урвал үүсч болно. Ердийн тохиолдолд БЦЖ вакцин тарьсан хэсэгт дархлаа тогтолцоо нь халдварыг барьж байдаг бол ХДХВ халдварын үед нян бүх биеэр тархана.
ДЭМБ-с ХДХВ халдвартай хүүхдэд БЦЖ вакцин тарихгүй байхыг зөвлөдөг.
Сүрьеэ өвчний өндөр тархалттай орнуудад ХДХВ халдвартай хүүхдэд вакцин хийсээр байна.
ХЭРЭВ БЦЖ тархмал халдвар илэрвэл изонийзид, рифапицинаар эмчилнэ.
Эмчилгээ:
Эмчилгээг сүрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгүй хийнэ. 4-5 эмийг өдөр бүр 6 сарын турш уух бөгөөд эдгээр нь  Кохын савханцарт янз  бүрээр үйлчилж байж сая устгана.
Урьдчилан сэргийлэлт:
Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн орчин тойрноо халдварлуулахгүйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, үүнд:
–    Ханиах үедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах,
–    Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах,
–    Тусгаар сав суулгатай байх, түүнийг өөр хүнд хэрэглэхгүй байх
–    Халдваргүйжүүлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ.
–    Халдваргүйжүүлэх сайн бөгөөд энгийн арга бол бүтээлгэ, ноосон, нэхмэл, хөвөнгөөр хийсэн бүтээлгэ эд зүйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход үхдэг.
Сүрьеэтэй өвчтөнг яаралтай илрүүлэх, оношлох, эмчлэх шаардлагатай.
Халдварлалтыг багасгах зорилгоор халдвартай хэлбэрийн сүрьеэг эмчлэх, оношлох нэгжүүдийг байгуулах Өвчтөн, тэдний гэр бүл, сэжигтэй хүмүүсийг  үзлэг шинжилгээнд хамруулах
Тохиолдлыг илрүүлж, эмчилгээг дагаж мөрдсөнөөр олон нийтэд халдвар тархах боломжийг багасгадаг талаар эрүүл мэндийн мэдлэг олгох, сургах үйл ажиллагаа явуулах
Халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлэх нийгмийн нөхцөл, хүчин зүйлийг бууруулах буюу устгах
Эрүүл мэндийн байгууллагууд хүрч очих үйлчилгээгээр эмчилгээг хянах, хавьтлуудын дунд сүрьеэ илрүүлэх идэвхитэй үзлэг зохион байгуулах
ХДХВ-ийн халдвартай хүмүүст туберкулины сорил тавьж,  халдвар авсан тохиолдолд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх. Сүрьеэгийн халдвартай бүх хүмүүст зөвлөгөө өгч, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах
Халдвар аваагүй хүмүүсийг вакцинжуулах, БЦЖ вакцин нь 5-аас доош насны хүүхдүүдэд сүрьеэгийн менингит, түгмэл хэлбэрийн сүрьеэгээс сэргийлэх үр дүнтэй арга болох нь батлагдсан юм.
Хүнд аж үйлдвэр болон уурхайд ажиллагсдын дунд уушиг тоожих өвчнөөс  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
Өвчтөнүүдийг ханиах, найтаахад ам хамраа дарж сургах, хэвшүүлэх хэрэгтэй.
Өвчилсөн бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ДОТС-ын эмчилгээ хийж, өдөр бүр эм уух нь чухал.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 13