Uncategorized|(2017-02-03 11:01)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Таны гэрт аз жаргал авчрах 10 цэцэг

7420

Тасалгааны цэцэг гэрт хайрыг авчирдаг гэдэгт итгэдэг хүн харамсалтай нь цөөн. Чи ч гэсэн үүнд итгэдэггүй байсан ч гэрээ эдгээр цэцгүүдээр чимэж, тохь тух нэмэхэд яагаад болохгүй гэ? Дараах цэцэгнүүд гэр бүлд аз жаргал авчирдаг, харин гэр бүлтэй болж амжаагүй байгаа бол заяаныхаа ханийг олоход тусална.

1. Спатифиллум: (мөн эмэгтэй хүнд аз жаргал авчирдгаараа алдартай) буюу нөмөргөнө.Энэхүү цэцгийг гэртээ авчирснаар ганц бие хүмүүс заяаныхаа ханийг заавал олдог гэдэг харин хүүхэдгүй хосууд удахгүй бүл нэмнэ. Энэхүү цэцэг нь гэрт харилцан ойлголцол, хайр сэтгэлийг авчирдаг юм шүү.

2. Фиалка буюу нил цэцэг: Энэ цэцэг ургадаг айлд хэрүүл бага гардаг. Мөн энэ цэцгийг мөнхийн хайрын билэг тэмдэг ч гэж үздэг байна.

3. Гибискус буюу хятад сарнай: Гэрт хятад сарнайг ургуулснаар шунал тачаал ихтэй хайр дурлалыг билэгддэг.

4. Хойя буюу эмгэн шээрэнгэ: Зарим орнуудад энэ цэцгийн нэг төрөл болох керрийг 2 сарын 14-ний өдөр валентины бэлэг болгон бэлэглэдэг юм байна. Унтлагын өрөөнд ургуулвал гэр бүлийн аз жаргалд эерэгээр нөлөөлдөг гэнэ.

5. Мирт: Энэхүү мод нь гэрлэлтийг бат бөх болгож, энх тайван, аз жаргалавчирдаг. Олонхи орнуудад энэхүү модыг шинээр гэр бологсдод бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг гэж үздэг юм байна.

6. Аихризон: Энэхүү цэцгийг “Дурлалын мод”, эсвэл “Аз жаргалын мод” ч гэж нэрлэдэг. Нэрнээс нь харахад гэрт хайр, аз жаргал авчирдаг байна.

7. Калатея буюу тогосон сүүл цэцэг: Энэхүү цэцгийг гэрийн гал голомтыг сахин хамгаалагч цэцэг гэж үздэг.

8.Хлорофитум буюу ногоодой: Ногоодойг гэр бүлийн амьдралд амар амгалан, аз жаргал авчирдаг гэдэг.

9. Кислита (оксалис) буюу айргана: Хэрвээ хайраа олохыг хүсч байвал эсвэл гэр бүлээ хадгалж үлдмээр байвал гэртээ заавал Айрганыг тарьж ургуулаарай.

10. Антуриум (Эр хүний аз жаргал) буюу годонхой: Энэ цэцэг нь хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг. Мөн эрчүүдэд “Эр хүний хүчийг” бэлэглэдэг байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


2 сэтгэгдэл

  • Нэрнийх нь ард цэцэгний зураг нь байвал зүгээр байх байлаа.Дээрхи цэцэгийн нэрийг яг ямар цэцэг гэдгийг мэдэхгүй байна даа

  • TSETSEGNIIN ZYRGIIG TAVIJ BOLOOGUI YUM BOLYY NEREER N MEDEHGUI YUMAA

Сэтгэгдэл үлдээх



+ 6 = 15