Нүүр, ам судлал|(2017-01-16 09:24)

Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Шүдний холбоосны үрэвсэл

shudШүдний цооролт, хөхөлгийн үрэвслийн дараагаар үүсэх ба буйлны завсраар цусны судас, гэмтлийн улмаас дамжин үрэвсэж болно. Холбоосны үрэвслийг цочмог, архаг гэж ангилахаас гадна архагыг нягтарсан, уйланхайтсан гэх зэргээр ангилдаг. Цочмог үрэвслийн үед тогтмол өвдөх буюу халуун, хүйтэн юм уух, салхи залгихад үе үе хүчтэй өвдөж болно. Үзэхэд шүд нь цоорхойтсон ба цоорхойтойгүй байж болох ба заримдаа шүд нь хөдөлгөөн орсон, тогшиход янгинан өвдөж буйлнаас нь идээ гарч болно.

Эмчилгээ: 1,5%-ийн содтой уусмалаар зайлж, өвчин намдаах эм уулгаж, зуулгаж болно. Үүнд анильгин, баралгин, дональгин, кеторол зэргээс хэрэглэнэ. Мэргэжлийн эмчид яаран очих хэрэгтэй. Хэрэв хүндэрвэл яны хальсны үрэвсэл болж болох ба биеийн бусад эрхтнүүдэд хүндрэл өгч болно. Жишээлбэл: ясны үрэвсэл, идээт нэвчдэс, ангина, зүрх, бөөр, ходоод гэдэс, үе мөчний үрэвсэл зэргийг үүсгэдэг.
Шүдний өвчний шинж илэрвэл мэргэжлийн эмчид очно. Амны хөндийд үрэвслийн шинж илэрвэл сод, фурацилины уусмалаар зохих зааврын дагуу амыг зайлж шаардлагатай бол мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх



6 + 9 =