Эрүүл мэндийн зөвлөгөө авах бол LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Остепороз-яс сийрэгжилт

indexНас ахихад ясны талаас гардаг нэг гол өөрчлөлт нь яс сийрэгжих явц юм. Энэ нь 50наснаас эхлэн цаашид 10жил тутамд илт гүнзгийрч явагддаг. Яс сийрэгжилт нь ясны бодис хомсдож түүний жин багасах гол эмгэг жамаар нөхцөлдөнө.

Нас ахихад ясанд цус төлжих явц багасч эрдэсийн нөөц муудна. ДНХ-ийн нуклеотидын бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас яс үүсэлт, ферментийн уургийн задрал зэрэгт гаждал үүсч энэ нь эсийн өөрчлөлт үхжилт хүрэгснээр ясны бүтэц өөрчлөгдөж сийрэгжих ба цааш ясны сийрэгжсэн хэсгүүд нийлснээр ясны бүтэц алга болж тунгалаг зай үүсч ясны хөндий томорно.
Ясны бөх бат чанар муудаж даралт даах чадвар нь залуу хүнээс 2-2,5 дахин багасна. Ялангуяа дунд чөмөгний хүзүү зэрэг бат чанар бага яснуудад хугарал, цав амархан үүснэ. Иймээс 60насны үед хугарал илүүтэй тохиолдоно.

Ясны бүтцийн өөрчлөлт нь үйл ажиллагааны өөрчлөлтийг нөхцөлдүүлнэ. Остеопорозын үед ясны уураг, эрдэсийн солилцоонд гүн өөрчлөлт болж үүний дүнд ясны эрдэсжилт муудна. Ясны сийрэгжилт нас бүрт харилцан адилгүй явагдана. Нурууны яс, дунд чөмөг, хөлийгн тавганд илүүтэй илрэх ба цаашид сийрэгжилт улам олон ясыг хамарна.

Хэн өвчлөх боломжтой вэ? Эрдэмтдийн судалгааны дүнд остеопорозод хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөгийг тодорхойлжээ
1.Нас: Нас ахих тусам яс элэгдэн, эрдэслэг чанар нь алдагдах тул өвчлөх боломж нэмэгддэг.
2. Хүйс: Эмэгтэйчүүдэд өвчлөлийн тохиолдол маш өндөр буюу эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс бага хэмжээний ясны эдийг агуулах ба цэвэршилтийн үед бодисын солилцооны өөрчлөлтөөс болж ясны бөх бат чанар мууддаг.
3. Арьсны өнгө: Цагаан арьстан ба Азийн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.
4. Биеийн жин ба ясны хэмжээ: Яс жижигтэй, туранхай эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно.
5. Цэвэршилт: Цэвэршилт нь (50 орчим насанд явагддаг сарын тэмдгийн зогсолт ) остеопорозод нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм.
6. Хорт зуршил: Архи, тамхи болон кальциар дутмаг хоол хүнс хэрэглэх нь өвчлөлийг нэмэгдүүлнэ

Остеопорозтой болох эрсдэлт хvчин зvйлс:
Дааврын ямар нэгэн өвчин эмгэгтэй, чихрийн шижин, бамбай өвчин г.м
• биеийн өндөрт харьцуулбал бага жинтэй байх
• эрт цэвэрших
• тамхи татах
• гэр бvлийн гишvvд ясны хугарал гэмтэлтэй байх
• хөдөлгөөн бага амьдралын хэв маяг
• кортикостеройд эмийн зvйл хэрэглэх
• кофе, спиртийн ундаа хэтрvvлэн хэрэглэх
Эмнэлзүй:
–    Бие ерөнхийдөө сулрах
–    Ядрах
–    Нуруу ууц өвдөх
–    Хөл гарын үеэр өвдөх
–    Удаан суух
–    Удаан зогсох

Остеопорозын эмчилгээнд:
Хүчтэй өвдөлтийн үед өвчтинг хэвтрийн байдалд байлгаж хөнгөн дасгал хийлгэнэ. Нуруугаар байнга өвдөх үед нурууны ачааллыг багасгаж юм өргөх удаан явах удаан зогсохыг хориглоно.

–    Нуруунд иллэг хийх
–    Дулаан жин тавих
–    Эмчилгээний дасгал хийлгэх
–    Уураг эрдсээр баялаг чанартай хоол
–    Кальцын бэлдмэл
–    Е,С,Д амин дэм



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


1 сэтгэгдэл

  • Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

Сэтгэгдэл үлдээх



8 + = 17